Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Г.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-д хүргүүлсэн юм.
Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байггаа билээ. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )