УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн 2019.01.11-ний 02.08-04.30 цаг хүртэл хуралдлаа.
Прокурорын байгууллагаас УИХ-ын дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байсан юм.
Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан шөнө дөл болсон тул УИХ дахь АН-ын бүлгээс зургаан цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг өглөөний 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргалаа.
Сэтгэгдэл ( 5 )
ОДОО ИХ ХУРЛЫН ИРЦ БҮРДЭХГҮЙ БАЙСААР АЯГҮЙ БОЛ ИХ ХУРАЛ ТАРЖ ДАХИН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ МАНА ДАХИН СОНГОГДОН ЭНЭ УДАА МӨНХРӨХ БАЙХ
зүгээр л гоё ярьдаг худалч хулгайч нар
Hulgai hiisen bna gej huuli togctoogchdiin uursdiinh batalsan huuliin daguu shalgaad MU iin prokuror ni todorhoi zuil angiin gemt hereg mun gej notlood baihad haatsailaad avch uldej baigaa ni ariun yavdal uu.Ene IH uneheer chadamgui boljee uter turgen tarah heregtei.Haana bna ter shudarga tsaraitanguud shal hudlaa zailtshaa.
Ih hurald heden teneg umuu esbel ard iregdiin zoblongoor shou maygiin um yrij ybaa monhbat erdenebat nomtoibayr baasanhuu erdene metiin buudmaar nobshnuud bnaa monhbataa chi shulgee unshaad yb chmaar ene ih hural dutaagui zail muu hulgaich nobshoo
Ж.Мөнхбат гөлөгийг барьж хорихгүй юм байхдаа хулгай хийчихээд цор цор хийгээд байх юм ямар юмнууд нь ийм тэнэг юмыг сонгодог байна нэг бол хамгийн сайн гэсэн нь энэ юм болов уу