ЧУУЛГАН: УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.01.11/ 10:00 цагт хуралдуулах шийдвэр гарсан ч 11:00 цагийн байдлаар 10 гаруй гишүүний ирцтэй байна.


Өчигдөр /2019.01.10/ чуулганы нэгдсэн хуралдаан шөнө дунд хүртэл /04:30 цаг/ үргэлжилж УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн үргэлжлүүлэн өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар завсарлуулаад байсан юм.


Мөн чуулганаар Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.


Ийнхүү олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудыг хэлэлцэх учиртай чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхийг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(66.181.160.93) 2019 оны 01 сарын 11

цагтаа ажилдаа ирэх наад захын ухамсар, сахилга бат байхгүй, муу талаараа бусдыг манлайлдаг ямар хүмүүс энэ их хуралд суудаг юм бэ?

0  |  0
Уншигч(119.40.98.162) 2019 оны 01 сарын 11

Гишүүд чинь дуртай үедээ ирээд дургүй уедээ ирэхгүй юм байна л даа

0  |  0
Top