ШУУД: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүйгээс 15 цаг хүртэл хойшиллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.01.11/ 10:00 цагт хуралдуулах шийдвэр гаргаад байсан ч 11:35 цагийн байдлаар 34 гишүүний ирцтэй байсан юм.


Иймд УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын гишүүдийг цаг гаруй хүлээлээ. Өмнөх есөн удаагийн чуулганы ирц бүрдэхийг цаг 30 минут хүлээгээд хойшлуулдаг байсан. Тиймээс өнөөдрийн хуралдааныг 15:00 цаг хүртэл хойшлуулж байна” хэмээлээ. Тэрбээр мөн УИХ дахь бүлгийн дарга нарыг ирцээ бүрдүүлэхийг сануулсан юм.

 

Чуулганы хуралдааныг хойшлуулсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийн хугацаа тулсан асуудлууд чуулганд хүлээгдэж байна. Зориуд гацааж ард түмнийг дээд цэгт нь хүртэл бухимдуулах нь ритенгээ өсгөх боломж гэж харж байгаа бололтой. Төрөөр тоглож, эрх мэдлээ булаацалдаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүйг Видеоноос үзнэ үү.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top