ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

2019 оны 01 сарын 12

Улсын Их Хурлын чуулганы  /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94,5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо.


 

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан томилогдсон даруйдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.


 

 

 

Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа сонгогдсон, Сангийн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ амаргүй цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэв.

 

Тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ хэллээ. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jagaa(202.72.240.4) 2019 оны 01 сарын 13

Яасан ч албан тушаалд ханаж цаддаггүй юм... би чаднаа л гээд байх юм. Асуултанд хариулах болохоор мэдэж байгаа юм юу ч байхгүй ...ингэж бодож байгаа... тэгж бодож байгаа... байгаа, байгаа гээд л байх юм...тоймтой юм юу ч хэлсэнгүй...Хөгшин хүн ясаа амраамаар юм. Хулгайлсан хөрөнгөө манах арга нь албан тшаал болохоор ингэж улайрдаг байх доо. Тэр бусдынх нь долгинож хэлж байгаа үгийг нь сонсохоор ой гутмаар... Энэ МОНГОЛ орон маань ер нь юу л болоод байна даа ... даанч дээ

иргэн(66.181.180.203) 2019 оны 01 сарын 13

Улаан ичдэггүй юм байх даа. үнэхээр албан тушаалын дотной юм аа

Зөнөсөн эргүү(202.9.42.90) 2019 оны 01 сарын 13

Энэ гэж урваж шарваж дуусдаггүй зөнөгөрсөн өвөө царайлчаад эхнэр хүүхдээ хаяад арай залуу авгайтай суусан өвгөний тархины ажиллагаа удаашраа байлгүй дэ яам удирдаж чадах уу??? Хаана албан тушаал мөнгө үнэртэнэ тэнд далдганадаг эвгүй өвгөөөн!!!

Ккк(202.9.42.90) 2019 оны 01 сарын 13

Ккк

хн(103.26.195.137) 2019 оны 01 сарын 12

импортын барааг татвартай болгохгүй бол үйлдвэр яаж хѳгжих вээ

zochin(202.9.43.25) 2019 оны 01 сарын 13

БАРААН ЦАРАЙТАЙ ДАРГА ,АЛАГ АРЬСТАЙ ХҮҮХЭН ГД АВИЛГАЧИД СУУЖ БНА ДАА

Зочин(64.119.20.85) 2019 оны 01 сарын 12

Улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн албан тушаал, алт мөнгө, авгай хүүхэнд нугасгүй шүү хөөрхий.

Ок(103.229.123.13) 2019 оны 01 сарын 14

За боломжийн хүн томилогджээ. Үр дүн чухал ажлын амжилт хүсье

Дашдаваа(203.91.115.54) 2019 оны 01 сарын 12

Засгийн газарр үндэссний үйлдвэрлэлээ дэмжиж албан ёсны арга хэммжээнд үндэсний үйлддвэрлэгчдийн бүтээсэн нооосон хадгиийгхэррэглэж байх хэрэгтэй Гишшүүд цагаан сараар мөнхүүү хаддгийг барьж золгол хийвэл тэр ЖҮ -д зээл олгосноос илүү дэмжлэг болно шүү Улаан яамныхаа бүх арга хэмжээнд энэ хадгийг авч хэрэглээрээй Амжилт хүсье

T B(203.91.115.49) 2019 оны 01 сарын 13

Улаан мулаан гэсэн ”Новшнууд” дотор л эргэлдчих юм аа!!!!! Өөр арай олигтой хүн энэ ”Пизда” намд нь байхгуй эсвэл олдодгүй л юм байлгүй дээ!!!!!!

2  |  0
Битий (103.229.123.13) 2019 оны 01 сарын 12

Юм мэдэхгүй байж хоосон бүү туйлшир

1  |  0
Irgen(59.153.112.105) 2019 оны 01 сарын 13

Oligtoi said mon yy

0  |  0
дорж(202.72.240.4) 2019 оны 01 сарын 13

Яасан ч албан тушаалд ханаж цаддаггүй юм... би чаднаа л гээд байх юм. Асуултанд хариулах болохоор мэдэж байгаа юм юу ч байхгүй ...ингэж бодож байгаа... тэгж бодож байгаа... байгаа, байгаа гээд л байх юм...тоймтой юм юу ч хэлсэнгүй...Хөгшин хүн ясаа амраамаар юм. Хулгайлсан хөрөнгөө манах арга нь албан тшаал болохоор ингэж улайрдаг байх доо. Тэр бусдынх нь долгинож хэлж байгаа үгийг нь сонсохоор ой гутмаар... Энэ МОНГОЛ орон маань ер нь юу л болоод байна даа ... даанч дээ

0  |  0
zochin (202.126.89.193) 2019 оны 01 сарын 12

m7ndag gishuund bayr hurgii

Top