АНУ, Хойд Солонгосын уулзалтыг Вьетнамд хийхийг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 13

АНУ-ын засаг захиргаа АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг Вьетнам улсад ирэх хоёрдугаар сард зохион байгуулахыг Хойд Солонгост санал болголоо гэж Японы “Иомиури” сонинд бичжээ.

 

Хойд Солонгосын тал энэ саналыг судалж байгаа бөгөөд одоогоор алба ёсны хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

 

АНУ, Хойд Солонгосын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапур улсад өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд болсон билээ. Тус уулзалтаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах эрмэлзэлтэйгээ нотолсон бол АНУ-ын зүгээс аюулгүй байдлын баталгаа өгөх амлалт өгсөн юм. Үүнээс хойш Пёньян Вашингтоноос амлалтаа биелүүлэхийг хүлээж байгаа бол Вашингтоны зүгээс Хойд Солонгосын тал цөмийн зэвсгээс ангижрах шинэ алхам хийхгүй байна гэж сануулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.22.61) 2019 оны 01 сарын 13

Пёньян гэж мэдэхгүй юм байна. зөв бич

0  |  0
Top