УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалтыг нэн даруй хэлэлцэхийг шаардаж мэдээлэл хийв. Эдгээр гишүүд МАНАН дэглэмийг хамгаалагчид цаг хожиж байна хэмээгээд маргааш /2019.01.15/ чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, дундуур нь холбогдох байнгын хорооны хуралдааныг зарлан хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-"2019.01.10-ны өдөр төв талбай дээр МАНАН дэглэмийг нураах зорилгоор олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг бид зохион байгуулсан. Жагсаал цуглаанд улс орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан. Бидний жагсаал цуглаан үр дүнд хүрч байгаа. Жагсаал цуглааны үр дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж, нийгэмд үүсээд байгаа бухимдлыг зохих ёсоор нь үнэлж дүгнээд, шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргасан учраас жагсаал түр тарсан. Учир нь жагсагчдын шаардлага биелж байна гэж бид үзсэн. ҮАБЗ-өөс 2019.01.10-ны дотор УИХ-ыг даргыг огцруулдаг хуулийн өөрчлөлтийг батлахыг чиглэл болгосон. Харин УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ нар өөр тайлбар хийж, зөвлөмжид заасан хугацаанд биелэгдэхгүй байдалд оруулсан. Хуульд ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж заасан байдаг. ҮАБЗ-ийн зөвлөмжийг заасан хугацаанд шийдвэрлэхийн тулд УИХ-ын дарга ҮАБЗ-д багтдаг юм. Гэтэл тухайн өдөр УИХ-ын дарга дөрвөн гишүүнтэй холбоотой асуудлыг чуулганаар оруулсан. Бид горимын санал гаргаж байж УИХ-ын даргыг чөлөөлж огцруулдаг хуулийн шинэ заалтыг 2019.01.11-ны чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлсэн. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахиж нэг удаа хэлэлцэх ёстой. Энэ долоо хоногтоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлагдана. Батлагдангуут шинэ хуультай уялдуулж, УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барина. Ингээд хуулийн дагуу ирэх долоо хоногт УИХ-ын даргыг өөрчлөх үйл явц өрнөнө. Ямар нэгэн саад тотгор үүсэх юм бол бид эсэргүүцлийн дараагийн үе шатандаа орно. УИХ-ын дарга амьдардаг газар болох Их тэнгэрийн аманд өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. Ийм байдал үүсэх магадлалтай байна. Учир нь чуулганы хуралдааныг мягмар гарагт хуралдуулах боломжтой. Байнгын хороодыг дундуур нь хуралдуулах боломжтой. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд гуай хэлэлцэх асуудлын дарааллын долоо дахь асуудал болгож УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг оруулж байна. Тиймээс бид хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд тавих санал гаргана. Мөн цөөнхийн бүлгийн гишүүд бүлгээсээ гарсан асуудлыг даруй шийдвэрлэхийг шаардах болно. Тэгэхгүй бол МАНАН бүлэглэлийн төлөөлөгчид хоорондоо хуйвалдаж, асуудлыг гацааж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 22 )
Батзанданг шар хадны хурцын тасагт хэвтүүлээчээ. Ингэж байгаад галзуурчихвал хайран шүү . Оуюнэрдэнэ аюурсайхан болд нарыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалгуулаарай халдвар авсан шинжтэй байна лээ. Солио галзуу өвчин их аюултай шүү.
Uls toriin shaariin shaar bol ene 4 mon yum baina doo. Mon ih davarch baina daa
Uls toriin shaariin shaar bol ene 4 mon yum baina doo. Mon ih davarch baina daa
hudalch 4 ta nariig harsaar baygaad zalhalaa yadahdaa hudlaa bitgii yaraachee
Миеэ-г заавал зайлуулаарай,, Шаардлагатай бол иргэд бид дахиад жагсана аа, Монгол төрд шударга ёсны салхи эрчээ авч байна шүү, МАНАН-г өмөөрдөг хүн гэж байхгүй байна аа,
khogiin enkhbold , erdene nar neg yum khaatsaylaad nayruulaad l bayna daa
khogiin enkhbold , erdene nar neg yum khaatsaylaad nayruulaad l bayna daa
odoo bolio 4 balai mini nilha manan uusgeed baigaagaa boli naad bold gedeg oligarhi chin toroos ih yum idsen odii boltol namiinhaa buynaar yavsanaa martsan durak margaast buh zuiliig martna ta 4 dahu iad ih hurald suuh yumarch judaggui novshnuud yun bna tertee tergui enhbold ogshoroh ni todorhoi bolson malnuudaa
АМСХИЙХ БОЛОМЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДААД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ ХИЙГЭЭД ЭНХБОЛД, НОМТОЙБАЯР, МӨНХБАТ, БАТЭРДЭНЭ, БЯМБАЦОГТ , ХАЯНХЯРВАА НАР НИЙЛЧИХЭЭД ЮУ Ч НАЙРУУЛЖ МЭДНЭ ШҮҮ.
4 erguu sdaanuud min boliod uguuch