Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал ойн дунд сүндэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Бээжин хотноо энэ жил ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудал ойн дунд сүндэрлэх гэнэ.


"Дашин" онгоцны буудал Бээжин хотын төвөөс өмнө зүгт 46 км зайд Дашин дүүрэг, Хэбэй мужийн Ланфан хотын зааг баригдаж байна. Шинэ онгоцны буудлыг 17886 га ой хүрээлэх гэнэ. Мөн нисэх онгоцны буудалд хүрэх хурдны замууд баригдаж байгаа аж.


2021 он гэхэд "Дашин" нисэх онгоцны буудал жилд 45 сая зорчигч хүлээн авах бол 2025 он гэхэд энэ тоо 72 саяд хүрнэ гэж тооцож байгаа гэж Хятадын иргэний агаарын тээврийн газар мэдээлжээ.


"Дашин" онгоцны буудал Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг бууруулах зорилгоор баригдаж байна. Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал жилд 100 сая зорчигчдод үйлчилж, дэлхийд энэ үзүүлэлтээрээ хоёрт ордог.


Шинэ нисэх онгоцны буудалд China Eastern Airlines, China Southern Airlines компаниуд голлон нислэг үйлчлэх бөгөөд гадаадын агаарын тээврийн компаниуд аль нисэх онгоцны буудлыг ашиглахаа өөрсдөө сонгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top