Эдийн засгийн байнгын хорооны ирц найм дахь удаагаа бүрдсэнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.01.15/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшиллоо. Тус байнгын хороогоор мөн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх байсан.

 

Гэвч байнгын хорооны ирц бүрдээгүйн улмаас өнөөдөр 09:00 цагт зарлаад байсан хуралдаан хойшлоход хүрэв. Ийнхүү тус байнгын хорооны хуралдаан найм дахь удаагаа хойшиллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top