АНУ, Хойд Солонгос энэ долоо хоногт хэлэлцээ хийхээр зэхэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

АНУ, Хойд Солонгос энэ долоо хоногт Вашингтонд өндөр төвшний яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

 

АНУ-ын талыг Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Хойд Солонгосын төлөөлөгчдийг Солонгосын хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чол нар тэргүүлэх гэнэ. Энэ удаагийн хэлэлцээгээр талууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дах удаагийн дээд хэмжээний уулзалтын тов, газрыг эцсийн байдлаар тогтох хүлээлттэй байгаа бөгөөд Ким Ён Чол Дональд Трампад бараалхаж магадгүй гэж мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп, Ким хоёрын уулзалт энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр эсвэл гуравдугаар сарын эхээр болох төлөвтэй байна. Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үеэр Дональд Трамптай уулзахад бэлэн буйгаа дахин нотолсон. Трампын зүгээс мөн Ким Жон Унтай ойрын хугацаанд уулзах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HUN(66.181.166.134) 2019 оны 01 сарын 15

ЭХНИЙ ӨГҮҮЛБЭРЭЭС ЭХЛЭЭД НАЙРУУЛГА, ҮГ ҮСГИЙН БӨӨН АЛДАА!!!!!!! БИЧИЖ СУРДАГГҮЙ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭЛЭХЭД Ч ХЭЦҮҮ ЮМАА. ЯМАР Ч БАЙСАН МОНГОЛООРОО ЮМ БИЧИЖ БАЙГААГҮЙ ХҮН БАЙНА!!!!!!!

0  |  0
Top