Их Британийн парламент Брекситийн гэрээг батлахаас татгалзлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Их Британийн парламент мягмар гарагт /2019.01.15/ Ерөнхий сайд Тереза Мэйн санал болгосон Брекситийн гэрээг батлахаас татгалзлаа.

 

Мэйн Британийг Европын холбооноос гаргах төлөвлөгөөний эсрэг 432 гишүүн эсрэг санал өгсөн бол 202 хууль тогтоогч дэмжсэн байна. Ингэснээр Британийн орчин цагийн улс төрийн түүхэнд тус улсын Засгийн газар анх удаа парламентдаа том ялагдал хүлээлээ.

 

Хоёр жил үргэлжилж буй энэ асуудал Их Британийн Засгийн газрын ирээдүйг ганхуулж, Европын холбооны удирдлагуудын дургүйцлийг хүргээд байна. Британи юу хүсч буйгаа тодорхой болгохыг тэд шаардсан билээ. Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Брекситийн гэрээ байгуулагдахгүй байх эрсдэл өндөр байгааг сануулж, энэ тохиолдолд Их Британийн Европын холбооны улсуудтай хий буй худалдаа тасалдаж, тус улсын эдийн засгийн өсөлт удааширч, санхүүгийн зах зээл дээр эмх замбараагүй байдал үүснэ хэмээн анхааруулав.

 

Мэйн зүгээс парламентын гишүүдтэй санал солилцон, ирэх даваа гарагт /2019.01.21/ шинэ санал танилцуулахаа амлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амар(202.179.27.217) 2019 оны 01 сарын 17

Англид Мей Монголд Миеэгийн шороо пур хийж улс нь зөв зам дээр гарах боломж бүрдэж байна.Сайхаан сайхан.

2  |  0
Top