Хот хоорондын тээврийн тасалбарын үнэд өөрчлөлт орохгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Дизель түлшний хомсдол үүссэнтэй холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэрт зохицуулалт хийхээр болжээ. Авто тээврийн газраас Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанд түлшний хомсдол арилтал хот хоорондын зорчигч тээврийг таслахгүй байх үүрэг өгсөн аж. Үүний дагуу Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаныхан дизель түлшээр явдаг 36 хүний суудалтай 60 орчим ПАЗ автобусыг хот хоорондын тээвэрт явуулахыг зогсоож, оронд нь 28 хүний суудалтай жижиг оврын автобус үйлчилгээнд гаргасан байна. Мөн шатахууны үнийг нэмсэн ч тасалбарын үнэд өөрчлөлт оруулахгүй гэнэ.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top