CCTV: 18 жилийн дараа Франц үхрийн махыг Хятадад худалдаалж эхэллээ

2019 оны 01 сарын 17

Бээжин хотноо Франц үхрийн махыг энэ сарын 16-наас худалдаалж эхэлсэн байна.

 

Францын мал аж ахуй, махны холбооноос энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ. Мөн Хятадын үхрийн махны боловсруулалт, худалдааны аж ахуйн нэгж, интернэт худалдаа эрхлэгчид болон Францын үхрийн махны үйлдвэрлэл, үржүүлгийн байгууллагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Францын Charolais, Limousin зэрэг үүлдрийн үхрийн мах албан ёсоор Хятадын зах зээлд худалдаалагдах болжээ. Энэ нь Хятадын Засгийн газар 18 жил хориглосны эцэст тус улсын үхрийн махыг зах зээлд худалдаалахыг зөвшөөрч буй түүхэн үйл явдал гэнэ.


 
2000 онд Европт шинэ төрлийн үхрийн галзуу өвчин дэгдсэн аж. Иймээс холбогдох албаныхан Хятадын нутагт энэ өвчин тархахаас сэргийлэх зорилгоор 2001 оны гуравдугаар сард хориг тавьжээ. Тодруулбал, Англи, Ирланд, Швейцарь, Франц, Бельги, Люксембург, Нидерланд, Герман, Португали, Дани, Итали, Испани, Лихтенштейн зэрэг 13 улсаас үхрийн мах, түүхий эд, түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглосон байна.

 

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Агий(202.21.106.126) 2019 оны 01 сарын 17

Уг нь манайхан хятдуудын шаарддаг стандартын дагуу тусгайлан мах бэлдэж боловсруулдаг болчвол орлого маш ихээр нэмэгднэ.Хятад хувь хүмүүс манай махан бүтээгдхүүнийг уг нь их сонирхдог, Монголд ирэхдээ хиам борцыг даах бас хилээр зөвшөөрөгдөх хамгийн их хэмжээгээр л авдаг.

0  |  0
Top