УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжлээ.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд хуулийг дагаж мөрдөх хугацааны хувьд гишүүд зөрүүтэй байр суурьтай байсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бусад улсад өргөдлөө өгөөд буучихдаг. Гэтэл хууль байхгүй гэх. Хуулийг нь оруулаад ирлээ. Үүнийг заавал сунгаад байх хэрэг байгаа юм уу. Ирэх долоо хоногийнхоо чуулганаар хэлэлцэж болохгүй юм уу. Нийгмийн уур амьсгалыг бодолцож, шуурхай шийдвэр гаргамаар байна” гэсэн бол С.Бямбацогт гишүүн “Хуулийг аль болох хурдан батлахаар ажиллаж байгаа болохоор хэт яараад яахав. Хуулиа зөрчихгүйгээр хугацаанд нь батлах хэрэгтэй. Бие биедээ итгэх хэрэгтэй” гэсэн тайлбар хийлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ард түмэн хоёр удаа жагсаал хийлээ. Өвлийн хүйтэнд 300 хүн суулт хийж байгаа үед би тайван сууж чадахгүй байна. Ийм онцгой үед ердийн журмаар хэлэлцэж болох уу. Маргааш эцсийн хэлэлцүүлгийг хийе. УИХ-ын Тамгын газар гурван өдрийн дотор ёсчлох учиртай. АН-ын бүлэг завсарлага авна. Ингээд найм хоног. Ийм байдлаар явсаар байгаад цагаан сар болно. Ард түмэн тэсэхгүй үймээн самуун болно. Ийм зүйл хүсээд байгаа юм уу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү удтал хэлэлцсэний эцэст дундын хувилбарыг сонгож, УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох хуулийг 2019.01.25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр санал нэгдэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, маргаашийн /2019.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 9 )
Хурдан зйлаач юун хугацаа цаана чинь хүний амь нас хүйтэнд Хэцүүдлээ ойлгож байна уу малаа.
Uraaa boloo boloo
Батзандангийн зѳв УТТ г огцруулахад хууль хэрэггүй байсан
Batzandang.demjij.bna
Batzandaan chi Huukiin dohiogoor gar hol ni bol irgediig holdoo chirch baigaa sh dee Daunii ovchin bol ue ue sederdeg yum ter ni hodlood soliorood baigaa yum.Oyun-Edene yaahav ih hurliin darga bolno geed bodchihson tul jigteihen yaarch baina aa kkk
Batzandaan chi Huukiin dohiogoor gar hol ni bol irgediig holdoo chirch baigaa sh dee Daunii ovchin bol ue ue sederdeg yum ter ni hodlood soliorood baigaa yum.Oyun-Edene yaahav ih hurliin darga bolno geed bodchihson tul jigteihen yaarch baina aa kkk
Ми...ОВОГТ” лалар ХААНАХЫН ХЭЭНИЙ ДААЛГАВАРААР МУ-ыг СӨНӨӨХ ДААЛГАВАР АВСАН БОЛ ДОО...
Enkhnold lalar zailaachee
лалар энхболд 25-наас зайлна гсн үгүү