“Шатдаун” буюу Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогсолтод ороод буй нөхцөл байдлаас үүдэн АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид энэ оны нэгдүгээр сарын 22-25-нд Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Давосын форумд оролцохгүй гэж мэдэгдэж байсан бөгөөд АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй төлөөлөгчдийг оролцоно гэж таамаглаж байсан билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын бусад сайд нар ч мөн багтах ёстой байв.
Ерөнхийлөгч Трамп Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн форумд төлөөлөгчдийг оролцуулах шийдвэрийг цуцалсан гэж Сандерс мэдээлэв.
Пүрэв гарагт /2019.01.17/ Цагаан ордны төлөөлөгч АНУ-ын төлөөлөгчид Давос хотыг зорино хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )