ЧУУЛГАН | УИХ-ын даргыг ЧӨЛӨӨЛӨХ хуулийн төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Өнөөдөр /2019.01.18/ 10.00 цаг өнгөрөөж эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

Дөнгөж сая УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан, гишүүдийн 93.9 хувийн саналаар дэмжлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд эдгээр заалтуудыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийг 2019.01.25-ны өдрөөс дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргаад байсан юм.


Ийнхүү Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 89.8 хувийн саналаар дэмжиж, батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 87.8 хувийн саналаар дэмжлээ.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг чөлөөлснөөр парламентын дархлаа суларна гэдэг нь буруу юм. УИХ-ын даргыг эзгүйд ч дэлд дарга нар удирдаад явж болдог. УИХ-ын дарга нар хариуцлага хүлээх ёстой бол дараагийн дарга нар хариуцлагаа хүлээгээд явах ёстой шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Бид гадаадын жишгийг их татдаг. Киргизэд гэхэд парламентын даргыг гишүүдийн 2/3-оор буулгадаг. Харин манайд Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Тиймээс УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийг эзгүйд орлодог. ҮАБЗ-ийн гишүүн, Монголбанкны удирдлагыг томилох саналыг оруулдаг албан тушаалтан. Харин АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч оруулж ирдэг. УИХ нь хууль тогтоох ганцхан байгууллага. Манай гишүүд дээд байгууллага гэж ярих юм. Цаашид хууль тогтоомж боловсронгуй болоод УИХ-ын дарга нь нам бус, санал хураалтад ордоггүй, гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудал шийдэгддэг горим руу орох байх” гэсэн хариу тайлбар хийлээ.


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хамтад нь удирдах байдлаар ажиллаж байсан. Эндээс УИХ-ын даргын албан тушаал нь сонгодог парламенттай орнуудаас ялгаатай, эрх мэдэл ихтэй нь харагддаг. Иймд УИХ-ын даргын эрх мэдлийг өөрчлөх чиглэлээр хууль санаачлах уу. Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Тогтолцооны хувьд өмнөх 70 жилийн инерц байлгүй яахав. Би 1978 оноос хойш хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудын талаар хичээл зааж явсан хүний хувьд харьцангүй мэднэ. Орон орны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчим нь 20 гаруй жил хэлэлцэж байж шийдэгддэг юм билээ. Хамгийн ардчилсан орон Англид гэхэд 300 жил энэ асуудал яригдсан. Парламентын даргын асуудлыг 80 гаруй жил ярьсан байдаг. Бид дагалдах хуулиудыг судалж үзнэ. Бид УИХ-ын дарга бол хурлыг удирддаг байг гэж тогтсон. 2006 онд бид хуулийг оруулж ирэхдээ холыг харж нууц санал хураалтаар огцруулна гэж хийсэн. 13 жилийн дараа дахиад л УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудлыг эргэн харах асуудал гарч байна. Бид бол эцсийн эцэст ард түмнийхээ санал асуулгаар шийднэ” гэсэн тайлбар хийсэн юм.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.144) 2019 оны 01 сарын 21

үндсэн хуулийн ордоны гадаа жагсах хэрэгтэй албаат санаатайгаар хойшлуулаад байвал

0  |  0
рха(103.229.121.140) 2019 оны 01 сарын 20

Оюутолгойг 51I болгохын төлөө жагс та бүхэнд ашигтай

0  |  0
хар(103.229.121.140) 2019 оны 01 сарын 20

Үхэр монголчуудаа нэг хүн яах вэ болно биз оюутолгойн гэрээг 49P болгохын төлөө жагсаач энэ олон хөдөлгөөнүүд энэ талаар юу бодож байдаг юм худлаа том том юм ярихаас цаашгүй малнууд хамаг баялаг чинь зөөгдөөд дууслаа дууссаны дараа мянга донгдоод яах юм амьдрал хэцүү байна гээд байгаа хүмүүс амьдралаа дээшлүүлэх анхны алхам чинь энэ шүү

0  |  0
Зочин(43.250.126.130) 2019 оны 01 сарын 19

Эцсийн эцэст Энхболд ажлаа хийж чадахгүй байна уу. Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байгаа юм уу ойлгогдохгүй байгаа юм даа. Хууль бус хуулийн төсөл.

0  |  0
ጭጅም(178.170.159.41) 2019 оны 01 сарын 19

лүндээжанцан гуай тийм их хэлтэйхүн үү. яаж олонкорны хуульксудалхуу. ядаж англи хэлтэй юмуу

0  |  0
Bi(139.5.217.177) 2019 оны 01 сарын 18

Лүндээ одоо боль доо ... эрийг нас уулыг цас гэж арай л эрт хөгшрөөд бн уу эсвэл Ми д өртэй юм уу

2  |  0
MAHAH (66.181.185.20) 2019 оны 01 сарын 18

миний маанг нураачиж байга юмуу. уг нь илүү олон жил дарангйлая гэж бодсон юмсан. ард түмэн хүчтэй юм байна шүү

1  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 01 сарын 18

Odoo turiin alband nasaaraa ajilsan bolon turuus tursun terbumtanuudiig hurungujisun hurungiin eh uusveree tailbarlaj chadahfui bol huraah heregtei M.Enhbold nasaaraa turd ajilsan huviin biznes bhgui gej zuragtaar heev neg yrij baisan

2  |  0
зочин(202.21.106.115) 2019 оны 01 сарын 19

энхболд дарга тун муу олиггүй хүн байж дээ уг нь хүндэлдэг байсан

2  |  0
2(202.180.220.35) 2019 оны 01 сарын 18

Uraa!!!

2  |  0
Зочин (66.181.177.215) 2019 оны 01 сарын 18

Насаараа ийм ажил хийнэ ур дун гэж байхгуй яаж ийм байгаад дахиад л энэ суудалд суухыг хуссэн хэдэн нехдууд байх юм амаараа Сайхан хууль ярьцгаадаг цаана хойч авгай нар шиг хор найруулана одоо болно доо залуу уедээ л Сайн хумуусийг бэлтгэж гаргаж ирвэл та нарын гавьяа болно эс тэгвэл насан туршдаа муу хэлуулж явна даа

1  |  0
Зочин.(66.181.160.111) 2019 оны 01 сарын 18

Энэ хэдэн хөгшин гишүүдийг заалгахгүй бол болохгүй нээ.Лүндээжанцан юу гэнэ вэ.

1  |  0
Sh(203.91.117.8) 2019 оны 01 сарын 18

Demjij bnaa

1  |  0
Top