Төрийн ордны авто зогсоолд ЗӨВХӨН ДАРГА нар машинаа байрлуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс Төрийн ордны авто зогсоолд хувийн автомашин байрлуулахыг хоригложээ.


Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр 2019.01.20-ноос эхлэн ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглосон байна. Ингэснээр дээрх 3 байгууллагын 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгааг тус байгууллагын ажилчид хэлж байна.


Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хоёр удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа аж.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.118.174) 2019 оны 01 сарын 21

ajil hiisen dyr yzyylj baigaa bolood irsen hev jurmiig evdej baigaa nuhdyyd buruu shiidveriig nen yaraltai cuclah heregtei!!

0  |  0
Top