УИХ-ын даргыг огцрохыг шаардаж 30 мянган иргэн гарын үсгээ зуржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Төв талбай дахь "гэр хотхон”-д улс төрийн суулт хийж буй иргэд УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 30.000 иргэний гарын үсэг цуглуулсан талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүд эдгээр иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад өргөн барина гэж мэдэгдэв.


Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Гадаа хүйтэн ч улс төрийн хувьд халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ долоо хоногт тэмцлийн эхний шатны том үр дүн гарах гэж байна. Талбай дээр 10 гаруй хоног ард түмний суулт үргэлжилж байна. Иргэд өнгөрсөн хугацаанд регистрийн дугаар, гар утасны дугаараа үлдээсэн бодитой хариуцах эзэнтэй гарын үсгээ зурж, бидний тэмцлийг дэмжиж байна. Нийтдээ 30 гаруй мянган иргэн улс төрийн шинэчлэлийг дэмжиж, гарын үсэг зурлаа” гэсэн юм.


Өнгөрөгч баасан гарагт /2019.01.18/ УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулахтай холбоотой хууль батлагдсан тул энэ долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах асуудлаар УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурсан албан бичиг үйлдэх юм байна. Ингээд ирэх баасан гарагт хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэнгүүт УИХ-ын гишүүдийн хуулийн хүрээнд албан бичиг өргөн барих болно гэдгээ гишүүд мэдэгдлээ.


Мөн УИХ-ын даргыг огцруулсныхаа томоохон сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж гишүүд хэллээ. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор,


  • 60 тэрбумын хэрэг буюу Монголын төрийн өндөр албан тушаалыг арилждаг асуудал
  • Стратегийн ордуудын эзэмшлийн асуудал
  • Баялагийн хуулийн хэлэлцүүлэг
  • Төсвийн хөрөнгөөс 28 сан нэрээр 28 жилийн турш асар их мөнгийг үр ашиггүй зарцуулж, хулгайлж байгаа түүхийг уудалж, дүгнэлт гаргах
  • Бонд үнэ тогтворжуулах төсөл, концесс нэрээр хөрөнгө шамшигдуулдаг асуудал дээр тодорхой дүгнэлт гаргах ёстой гэж дээрх гишүүд үзэж байгаа аж.

 

Дээрх хэлэлцүүлгүүдийг ард түмнээс санал хүлээн авч, талбай дээрх эсэргүүцлийн суултыг зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа мөн хэлж байлаа.


УИХ-ын гишүүн Л.Болд мөн өөрсдийнх нь эсрэг ажиллагаанд эрс шийдэмгий хандахаа илэрхийлж, “Бид тавын эсрэг бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Тэр бүхний эсрэг зогсч, нэр төрөө хамгаалах болно. Бид Монголынхоо ирээдүйн төлөө тэмцлээ ялалтад хүргэнэ” гэсэн юм.

 

ШУУД ҮЗЭХ


 

 


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.24) 2019 оны 01 сарын 22

Хэн ИХ ын дарга болох гээд шургаад байгаа юм бэ ? Энэ улс ч эх толгойгоо алджээ . Баттулга балагтай шүү . Яах болдоо . Эвгүй л байна шүү .

0  |  0
зочин(66.181.164.239) 2019 оны 01 сарын 22

Яаж ийгээд үлдэх санаа их байна даа. Нэгэнт эхэлснээс хойш эцэст нь хүргэх хэрэгтэй. Замын голд зогсч үл болно.

0  |  0
Zochin(66.181.181.67) 2019 оны 01 сарын 21

5 sumtai nexer.

0  |  1
Иргэн(103.26.193.144) 2019 оны 01 сарын 21

Улс орон маань бага ч болов хулгайчдаас салж гэрэл гэгээ орох нь дээ! Емч херенге баялагаа хулгайлуулж ядарч зvдэрсэн ард тvмний дотроос нэгэн цагт ТЭДНИЙ УДИРДАГЧ ГАРЧ ИРДЭГ нь тvvхэн жам есны юм. Та нарт баярлалаа.

1  |  0
иргэн(202.126.89.74) 2019 оны 01 сарын 21

Та тав Монгол улсын ард түмнийг төлөөлөхгүйшдээ.Албан тушаал.эрх мэдлийн төлөөх тархи угаалт юм.Батзандан өөрийгөө агуу их хувьсгалч гэж итгэчихэж.Оюунэрдэнэ гэж таахалзсан өөрийгөө агуу лидер гэж ихэрхэсэн амьтан.Болд мэргэшсэн ахмад парламентчин 28 жил юу хийсэн юм бэ.Одоо л ухаарч бгаа юм уу.Аюурсайхан.Нямбаатар. өөрсдийгөө өндрөөр үнэлэсэн ард түмний нэр баригч албан тушаал горилогсодста нарыг харахс ой гутаж бна.Шинэ Мана

0  |  1
Топор(103.9.90.130) 2019 оны 01 сарын 21

УИХ-ын даргыг ард нийтийн гарын үсгээр огцруулдаггүй гэдгийг мэддэг баймаар юм. Энэ ТОПОРЫН банхарууд. Тэгвэл нөгөө талд нь огцруулахгүй гээд 31000 хүн гарын үсэг зурчихсан байна ш дээ. яахав. Та нарт хүргэж өгөх үү.

0  |  1
Иргэн(103.9.90.53) 2019 оны 01 сарын 21

Сохор нохой дүйвээнээр Сооион халат чимээнээр...

0  |  0
Top