Д.Эрдэнэбат: УИХ завсарлахгүйгээр ажлаа үргэлжлүүлэх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын үйл ажиллагаа цааш үргэлжлэхэд хүндрэлтэй байдал үүсээд байгаа учир энэ УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай гэсэн тогтоолын төслүүд боловсруулж, гарын үсэг цуглуулж байгаа. Тогтоолын төсөлд өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсгээ зураад байна.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар товч ярилцлаа.


 

 

-УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах хууль батлагдсантай холбоотойгоор нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж байгаагаа зарлалаа. АН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

 

-Шийдвэр нэгэнт гарсан. Гэхдээ УИХ-ын гишүүд урьдчилан гарын үсэг цуглуулж байх шиг байна. УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ гарын үсгээ зурах байх. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн эцсийн байр суурьтай байгаа. Тийм учраас дахиад ямар нэгэн үйл явдалд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурах нь МАН-ын гишүүдийн асуудал. УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд явж байгаа нь зүйтэй. Олон нийтийн дэмжлэг УИХ-ын даргад муудсан. Нийт иргэдийн 80 хувь УИХ-ыг тарах нь зүйтэй гэж үзэж байгаа нь УИХ-ын даргын ч, УИХ-ын ч асуудал мөн гэдгийг эрүүлээр ойлгох нь зүйтэй. УИХ хуулийнхаа хугацаанд хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. УИХ-ын даргын асуудал сунжрах юм бол АН-ын бүлгээс ээлжит бус чуулган зарлан энэ асуудлаа шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

 

-Ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх нь зүйтэй вэ?

 

-Манай нам амармааргүй байна. Ээлжит бус чуулган хуралдуулахдаа зөвхөн дарга цэрэг солих асуудлаар хуралдана гэвэл учир дутагдалтай. Энэ намрын чуулганаар Төсвийн тухай хуулийг баталснаас өөр зүйл хийсэнгүй. Адаглаад хоёр сайдаа томилсонгүй. Олон чухал хууль хүлээгдэж байна. Тулгамдсан хуулиудыг энэ УИХ шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ УИХ завсарлахгүйгээр ажлаа цааш нь үргэлжлүүлэх ёстой.

 

-УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах хүсэлтээ илэрхийлээд байгаа. АН-ын бүлэг асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

 

-Л.Болд гишүүн өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн байгаа. Л.Болд гишүүн АН-аас нэр дэвшиж, АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ суудалд суусан. Тиймээс Л.Болд гишүүн  АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Энэ үүргийн дагуу Л.Болд гишүүний эхний өргөдөл үндсэн дүрэмд нийцээгүй. Сая 2019.01.17-нд Л.Болд гишүүн дахин өргөдлөө өгсөн. Одоо АН үндсэн дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийднэ. Хэрэв АН-аас албан ёсоор чөлөөлөх шийдвэр гаргавал бүлэг асуудлыг хэлэлцэнэ.

 

-УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар яг ижил үйл ажиллагаанд оролцож байхад АН-аас яагаад ялгавартай хандаж байна вэ?

 

-Ж.Батзандан гишүүнийг АН-аас хассан. Энэ шийдвэрийн дагуу хуулийн хүрээнд АН-ын бүлгээс хассан. Үүнийг УИХ-ын дарга чуулган дээр мэдээлсэн. Л.Болд гишүүнийг АН-аас хасаагүй. Сануулсан. Харамсалтай нь Л.Болд гишүүн адилхан болгож зүтгээд байгаа. Өөрөөр ялгавартай хандаагүй.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undor cagaan(43.228.131.90) 2019 оны 01 сарын 22

buleggui bolchih geed shees aldaad baigaa um bishuu

0  |  0
Зочин(110.18.69.70) 2019 оны 01 сарын 22

Нэг хүний араас биш намынхаа араас хутга шааж байгаа 2 нөхрийг хоёулангий нь хөөж явуул тэр Хүүкийнхээ намд очиж дотроос нь бужигнуулаад л байж байг.

1  |  0
matilda(197.234.219.58) 2019 оны 01 сарын 21

холбоо барих: EMail:

0  |  0
matilda(197.234.219.58) 2019 оны 01 сарын 21

холбоо барих: EMail:

0  |  0
Tulgaa(103.26.195.100) 2019 оны 01 сарын 21

Хууль.батлах яах вэ, энэ авилгын учраа олцгоо. Худлаа ажил гээд, юу ч хийдгүй хувийн бизнесээ бодсон муу өөдгүй албатууд. Одоо хоорондоо учраа олцгоо, гарах нь гарцгаа, мөнгөө буцааж өгөх нь өгцгөө. Битгий ажлаар түрий барихгээд байгаарай

0  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 01 сарын 21

Zail muu hochnogo baganuuriig samarsan lalar

0  |  0
ЖОН ЖОН НАРАНТУЯА(202.179.24.185) 2019 оны 01 сарын 21

АН - Н ХУЦАХ ХЭНД Ч СОНИН БИШ

0  |  0
иргэн(202.131.225.197) 2019 оны 01 сарын 21

Энэ АН бүлэггүй л болчихоод байж ичихгүй худал яриад байх юм.УИХ даргыг хаацайлах арга нь энэ юм байх даа.

1  |  0
zochin(202.9.42.73) 2019 оны 01 сарын 21

манан хулгайч зайлаарай

1  |  0
АН- ын ууган гишvvн(103.26.193.144) 2019 оны 01 сарын 21

Гишvvнчлэлд орох гарах нь тухайн хvний эрхийн асуудал. Еерсдее шударга бус байдлыг дэмжиж байгаа учраас тухайн хvн vзэл бодлын зерчлеес болж намаас гарая гэхэд юундаа шальчигнаад байгаа юм. Эрдэнэ, Эрдэнэбат та 2- т их но байгаа шvv! ” ЖООМОО ШАТААХ ГЭЭД ГЭРЭЭ ШАТААЧИХААД” олон юм хуцаад байх.

0  |  0
АН-ын гишүүн(103.229.123.105) 2019 оны 01 сарын 21

Хүссэнээр нь явуулчих өө. Ганц хмод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй гэж үг бий шүү дээ. нэг хүнээр дутав гэж дээ.

0  |  0
Top