Ливаны нийслэл Бейрут хотноо энэ оны нэгдүгээр сарын 19-20-нд болсон Арабын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар Арабын улс орнуудын удирдагчид эдийн засгийн нийт 29 асуудлаар тохиролцоонд хүрч, Сирийн дүрвэгсдийг эх оронд нь аюулгүй буцаахад дэмжлэг үзүүлэх асуудал дээр санал нэгджээ.
Арабын лигийн 20 улс оролцсон тус уулзалтын үр дүнгээр гарсан Бейрутын тунхаг бичигт Арабын худалдааны чөлөөт бүсийг байгуулах, дүрвэгсдийг орогнуулж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг олон улсын болон Арабын доноруудад уриалжээ.
Түүнчлэн, тус уулзалтын үеэр Кувейт улсын санаачилгаар технологийн хөрөнгө оруулалтын сан байгуулав. Кувейт улс технологи, тоон эдийн засгийн салбарыг дэмжих үүднээс 50 сая ам.доллар хандивлахаар амласан бол Кувейтын санаачилгыг дэмжин Катарын сангийн сайд мөн хэмжээний хандив олгохоо мэдэгджээ.
Арабын эдийн засгийн дараагийн дээд хэмжээний уулзалт Мавритани улсын нийслэл Нуакшот хотноо 2023 онд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )