2019 онд Өвөр Монголын өөртөө засах орон 140 мянган хүнийг ядуурлаас гаргаж, ядууралгүй бүс нутаг болно гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.
Өнгөрсөн жилд орон нутгийн бүх төвшний засгийн газрууд нь нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ядуурлыг бууруулах тусгай санд төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд энэ хөрөнгийг жилд 25 хувиар нэмэгдүүлэх замаар нийт 235 мянган иргэдийг ядуурлаас гаргаж чаджээ. 2018 онд 332 мянган төрийн албан тушаалтнууд ядуурлыг бууруулах талаарх сургалтад хамрагдсан байна.
2019 онд Өвөр Монголын өөртөө засах орны засгийн газар ядуурлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, энэ чиглэлээр Бээжинтэй нягт хамтран ажиллаж, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх үүднээс тодорхой салбар, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөжээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )