Канадын Тээврийн яам Монгол руу нислэг үйлдэх чиглэлийг баталжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Канадын Холбооны тээврийн яамны шийдвэрээр Ванкувер-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Ингэснээр Хойд Америкийн орнуудаас анх удаа шууд нислэг зөвшөөрсөн улс болсон юм. Үүнээс гадна Сейнт Винсент ба Гренадин, Алжир, Катар, Йордан, Кот Дивуар улсуудад нислэг үйлдэх шинэ чиглэлийн тоонд багтжээ.

 

“Худалдаа, аялал жуулчлалын салбар дээрх орнуудад хөгжих хандлагатай байгаа, хоёр орны иргэд харилцан зорчих хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байгааг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан. Хоёр улсын Засгийн газар хооронд ярилцаж байж шийдэгдсэн асуудал” гэж Канадын Холбооны тээврийн сайд Марк Гарнье ярьжээ.

 

Кот Дивуар болон Монгол Улстай гэрээ байгуулахдаа арилжааны болон худалдааны чиглэлээр л нислэг үйлдэх зөвшөөрлийг олгосон гэж Vancouver Times мэдээлжээ. Цаашид Канадын Засгийн газар нислэг үйлдэх чиглэлийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top