Шударга ёсны төлөөх ШУУРГА ШИРҮҮСЛЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Олон жилийн турш улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус үйлдэл дор оршин тогтнож ирсэн төр, нийгэмд шударга ёсны төлөөх шуурга нэгэнт дэгдээд эхэлжээ. Өнгөрөгч оноос МАНАН дэглэмийг устгах ажиллагааг УИХ-ын гишүүд нь нам эвсэл үл харгалзан зохион байгуулснаар шударга ёсны төлөөх шуурга дэгдсэн. Айлсан ирээд буй 2019 оныг шударга ёсны төлөөх тэмцлийн галыг өрдөж эхлүүлсэн гэхэд болно.

 

Парламентийн 76 гишүүн нам эвсэл ялгалгүй цагийн цагт хамтран “дээрэм” хийж байснаас шударга ёсны төлөө хоёр талцан баримтаар зодолдож байсан нь Монгол Улсын парламентын түүхнээ үгүй юм. Нэг нэгнийхээ хууль бус үйлдлийг өмгөөлөн тэмцэж байсныг л бид мэднэ. Тэр тусмаа УИХ-ынхаа даргын өөдөөс харж сууж байгаад баримт дэлгэн "хөөж" байсан нь бүр ч алга.

 

Үүний хөрс суурь нь өнгөрөгч онд /2018.04.11/ Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан баривчилснаар тавигдсан гэж болно. Гэтэл шинэ оны босгон дээр Хууль зүйн сайд, Ерөнхий прокуророор ажиллаж асан Д.Дорлигжавыг төрсөн дүүгийн хамт /2019.01.07/ баривчиллаа. Урьд өмнө шударга ёсны төлөө төрийн өндөр дээдсийг хоморголон шалгаж байсан түүх лавтай ардчилсан нийгмийн түүхэнд үгүй юм.

 

Үүнд холбогдох “Голомт”-ын хэмээх Д.Баясгаланг /2019.01.21/ баривчлан саатууллаа. Мөнхүү Ерөнхий прокурор Л.Энх-Амгалангаас нэр бүхий дөрвөн гишүүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг /2019.01.10/ УИХ-д оруулж ирэв. Ерөнхий прокурор нь зориглон УИХ-ын дөрвийн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр орж ирж байсан түүх ч бас алга. Тэр ч бүү хэл нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газарт прокуроруудтай уулзалт /2019.01.16/ хийх үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 176 хуудас баримт өглөө. П.Очирбатаас эхлээд Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн түүхэнд Ерөнхийлөгч нь материалаа бүрдүүлээд өмнөх Ерөнхийлөгчөө шалгаад өгөөч хэмээн прокуроруудыг цуглуулаад "гуйж" байсан түүх ч байхгүй. Х.Баттулгыг прокурорын ажилд хутган оролцлоо, шүүхээс тогтоогоогүй баримт факт цуглууллаа гэх зэргээр ярьж байгаа хэдий ч энэ нь шударга ёсны төлөөх тэмцлийн нэгэн том хэлбэр юм. Захын нэг иргэн сэжиглэж байгаа зүйлээ хуулийн байгууллагаар шалгуулах эрх зүйн үүрэгтэй. 

 

Төрийн өндөр дээд албан тушаалтныг шалгаж байгаа гэх улстөржсөн төдий мэдээлэл нийгэмд түгэж байсан цаг ард хоцорч байна. Улс төрийн гэхээсээ илүүтэй хууль бус зүйлд цэг хатгах гэсэн үйлдэл удаа дараа давтагдаж байгаа нь нийгэмд нэгэн гэрэл гэгээг асааж байна гэхэд болно. Яахав, үүнийг улстөржүүлэн ярьж байгаа болон бичиж нийтэлж байгаа ч явагдаж буй процесс, хамарч буй хүрээ тэс өөр байгааг бид харж сууна. Хөхөө өвөл, идэр есийн хүйтэнд гадаа талбайд жагсагчдын тэмцэл тууштай өрнөж, өдгөө ч үргэлжилж байгаа нь үүнийг гэрчилнэ.

 

Сүүлийн үед, урт хугацаанд өрнөж буй энэ үйл явдлаас харахад монголчууд бид түүхийн нэгэн сонирхолтой хэрнээ нэгэн гэгээлэг мөчлөгт амьдарч байна уу гэж болохоор. Ямартай ч “ардчилсан” хэмээн 30-аад жил цээжээ дэлдсэн энэ он цагийн тоосонд ийм үйл явдал нэгээхэн бээр болж байгаагүйг бид мэднэ. Тэгэхээр айлсан буй 2019 он шударга ёсны төлөөх тэмцлээр эхэлсэн учраас энэ эрчээ алдахгүй нь лавтай.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saihan bnoo(49.0.218.17) 2019 оны 01 сарын 23

Ingej buh ym saihan Il boloh gej, muu nerteich JDU iin buynaar bugd il bolj bn daa, huul busaat avsan humuusees erguuteed bugdiin avah heregtei,,

1  |  0
zochin(202.9.43.169) 2019 оны 01 сарын 23

манан сарних араандаа орсоон

0  |  0
Амар(202.179.26.161) 2019 оны 01 сарын 23

Ямар энгийн бас гоё бичээ вэ.Баяр хүргэе.Үнэн юм бичих ийм гэгээлэг байдаг аж.Үнэхээр эрх мэдэлтэн бус иргэд сайхан амьдрах шинэ бас сайхан цаг ирж байна бус уу? Айн.

0  |  0
3 say Mongol 30 her (49.0.218.17) 2019 оны 01 сарын 23

Ard tumen taltssiin bishee zovhon 30 her bul 3 say Mongol te.mtsej bnoo,,,

0  |  0
Hi(49.0.218.17) 2019 оны 01 сарын 23

Sandal Shiree yriagui bn, hamag ymaa aldchaad yduu amdarch bgaa, mohliin irmegt irsen mongolchuudiin erh ashig, ym oilgohoo bolson humuus comment bichih hereg bnuu

0  |  0
ИРГЭН(202.126.89.85) 2019 оны 01 сарын 23

САНДАЛ ШИРЭЭ.ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ ЮМ.ТЭМЦЭЖ УРИАЛЖ БГАА ХҮМҮҮС НЬ ӨӨРСДӨӨ НОТОЙ.НАМААСАА АРГА ХЭМЖЭЭ АВАГЛАЖ.ДАРГАДАА УУРЛАСАН.ШИНЭХЭН 3 ГИШҮҮН.ТҮҮХИЙ ХҮМҮҮС.БАТТУЛГА.ХҮРЭЛСҮХИЙН НӨМӨРТ БГАА ЗАЛУУСШДЭЭ.ЭДНИЙ ШУЛАРГА ГЭЖ ЮУ БДАГ ЮМ.ТОМ ТОМООР СЭРҮҮН ЗҮҮДЛЭЭД УЛС ОРОН САМРААД ОЛОН ТҮМНИЙГ ТАЛЦУУЛЖ АМИН ЭРХ АШИГТАА ХЭРЭГОЭЖ БНА.

1  |  3
Иргэн(103.26.193.144) 2019 оны 01 сарын 23

Шударга есны салхи сэвэлзэж аажмаар их хуй салхи болж улс орон маань цэвэрших цаг ирнэ.

1  |  0
Иргэн(64.119.22.18) 2019 оны 01 сарын 23

Ерөнхийлөгч, ерөнхий саад нар энд зайлшгүй байх л ёстойшдээ?! Ер нь тэгээд ард түмнээ ингэж талцуулж хэрхэвч болохгүйдээ?!

2  |  0
Иргэн(64.119.22.18) 2019 оны 01 сарын 23

Ерөнхийлөгч, ерөнхий саад нар энд зайлшгүй байх л ёстойшдээ?! Ер нь тэгээд ард түмнээ ингэж талцуулж хэрхэвч болохгүйдээ?!

1  |  1
Иргэн(64.119.22.18) 2019 оны 01 сарын 23

Ерөнхийлөгч, ерөнхий саад нар энд зайлшгүй байх л ёстойшдээ?! Ер нь тэгээд ард түмнээ ингэж талцуулж хэрхэвч болохгүйдээ?!

1  |  1
zochin(202.179.27.12) 2019 оны 01 сарын 23

zov zov ta nariig demjij baigaa chuu, olon jil uls orniig suiruulj oorsdoo bayjisan luivarchdiig bid er orchoochgui, ta nar charjil baigaarai

1  |  1
Top