Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт /2019.01.22/ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдод чуулганы нэгдсэн хуралдааны хуралдах хугацааг сунгах саналыг хүргүүлсэн билээ.
Тэрбээр албан бичигтээ УИХ-ын намрын чуулганы хуралдаан 40 гаруй хоног гацаж, иргэдийн амьдралд сөрөг үр дагаврыг бий болгосон гэдгийг онцлоод УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь хаах боломжгүй, хугацааг зайлшгүй сунгаж, шийдэл хүлээж байга тулгамдсан олон хуулийн төсөл, асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэх шаардлагатай гэдгийг тодотгосон байдаг.
Тэгвэл УИХ-ын зарим гишүүнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдуулах саналд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Ц.ЦОЛМОН: ЧУУЛГАНЫ ХУРАЛДАХ ХУГАЦААГ 14 ХОНОГ СУНГАХ БОЛОМЖТОЙ
Харин УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр "Хуулиараа чуулганы нэгдсэн хуралдааныг 14 хоног сунгах боломжтой байдаг" гэх тайлбарыг өглөө.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Л.ЭНХ-АМГАЛАН: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЗАРЛАХ ЭРХ УИХ-ЫН ДАРГАД БИЙ
Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Ерөнхийлөгч саналаа хүргүүлсэн. Гэхдээ УИХ өөрийн гэсэн хуультай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах эрх нь зөвхөн УИХ-ын даргад хадгалагддаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд дандаа УИХ-ын дэргэдэх Даргын зөвлөлийн хурлаар шийдэж ирсэн байдаг" хэмээн онцоллоо.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Зураглаач Д.ДАЯНДАЛАЙ
Сэтгэгдэл ( 0 )