Яавал МОНГОЛ ЯЛАХ вэ, ЕРӨНХИЙЛӨГЧ өө!

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Швейцарийн Альпийн нурууны өндөр оргилын бэлд дэлхийн өнгийг тодорхойлогч улс орнуудын удирдагчид, өндөр албан тушаалтнууд, урлаг соёл, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд ээлжит уулзалтаа хийж, дэлхийн ирээдүйн талаар санаа, бодлоо уралдуулав. Хятадын дэд Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд, ОХУ-ын Гадаад хэргийн сайдаас авахуулаад Нобелийн хамгийн залуу шагналтан Малала Юсуфзай хүртэл үзэл бодлоо илэрхийллээ. Гэвч ардчилсан Монгол Улсын төрийн тэргүүн болж, Монгол ялна гэх уриагаар гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ уулзалтаас гурав дахь удаагаа татгалзлаа. Ерөнхийлөгч болсноосоо хойш тэр Монгол Улсыг төлөөлж оролцоогүй хэрэг.

 

Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлах үүрэг төрийн тэргүүнд бий. Шударга ёс ярьж, ЖДҮ-тэй тэмцэнэ гэж илэрхийлсэн, Ерөнхий прокурорын газар очиж, өмнөх албан тушаалтнуудаа шалгахыг  шаардсан, эрх баригч намын зодоонд оролцож, парламентыг тараах санаачилга гаргасан байж болно. Энэ бүхэн ард түмэнд таалагдсан байж ч болно.

 

Дотоодын дэвжээн дээр тэр давж чадахгүй ч сайн дэвж байгаа. Гэхдээ олон улсад төлөөлж дэвээ, шаваагаа үзүүлээ гэж энэ суудал байдаг юм.

 

Өмнө нь төрийн тэргүүний албыг хашиж байсан Ц.Элбэгдорж хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд алгасалгүй оролцож, Монгол Улс бүс нутаг төдийгүй олон улсын харилцаанд жин даахуйц нөлөөтэй гэдгээ ам бардам хэлж байлаа. Түүнийг энд л ноолдог болохоос гадаадад төлөөлөх, үзэл бодлоо түгээх эрхээ бусад Ерөнхийлөгчдөөс хувь илүү илэрхийлж байсныг “ялах” тэмүүлэлтэй одоогийн Ерөнхийлөгчийн өнгөн дээр сайн мэдэрч байна.

 

Энэ удаагийн ДАВОС-оор юу ярилцсан тухайд анхаарал хандуулъя. Ерөнхийлөгч маань очоогүй учраас иргэд маань мэдээлэл дутуу ч байгаа байх. Тэнд Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал аль хэдийнэ эхэлснийг, Хятадын эдийн засгийн уналттай байдал бүс нутагтай аюул учруулж болохыг, популизмын хэнээрхэл дэлхийд газар авсныг, ажиллах хүчний бодлогоо өөрчлөхгүй бол хиймэл оюун ухаан бүх салбарт хүч түрэн орж ирснийг, аж үйлдвэрийн шинэ хувьсгалтай холбогдуулж цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэй болсныг ихэд нухацтайхан ярилцав.

 

Улс орнуудын голлох намууд эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн байгууллын бодлогоо өөрчлөн тогтвортой, хүчтэй хөгжлийн цогц бодлоготой болохыг ч ач холбогдол өгч ярилцлаа. Дэлхий дахин тэнд тэс ондоо хөгжил ярьж, хүнээ хөгжүүлэх нь цорын ганц гаргалгаа болохыг ойлгон ухаарч байх хооронд Монголын удирдагчид энүүхэндээ улс төрийн хэрүүлээ хийсэн хэвээр сууна. Үндсэндээ бид ярианд оролцолгүй дэлхий нийтийн чиг шугамаас тээр хойно хоцорчихлоо.

 

Ерөнхийлөгч яг одоо сар шинийн баярын өмнө шагнал гардуулах хүмүүсийн тодорхойлолттой танилцан, гарын үсгээ зурж суугаа байх. Энүүхэндээ л "алдартай" одон медалиа хэнд тараахаа мэдэхгүй байх хооронд дэлхий нийт биднийг гайхан харж байна. Утаа, авлига, улс төрийн хямрал зэргээр дэлхий биднийг төсөөлж байгаа. Ямар сайндаа биднийг “Азийн Украин” гэж шоглон нэрлэж байх вэ? Чухамдаа үүнийг Монгол улсын гадаад харилцааг олон улсад төлөөлөх ёстой Төрийн тэргүүн маань хэрхэн тунгааж буй бол...

 

Гадаад улс орнуудад Монголыг зөвөөр таниулж, хурал цуглаанд оролцох нь ямар учиртай байдаг юм бэ гэж асууж болох юм. Монгол шиг донор орнуудын хишиг горьдож суудаг орон том тоглогчидтой уулзаж, нээлттэй бодлого, алсын хараа, хөгжил дэвшил, ирээдүйн тухай ярилцаж байж тэд биднийг тооно. Тоосныхоо хэрээр эдийн засгийн үнэлгээгээ өсгөнө. Мөнгө байхгүй, үсээ зулгааж байхад олон улсын тусламж, элдэв хөтөлбөрт хамруулна. Гаргалгаа нь ердөө л энэ. Ард түмнийхээ мөнгийг хэмнэж, гадаад айлчлалаа цөөлж байгаа гэх популист үгээр халхалдаг ч төрийн тэргүүний мөчидхөн шийдвэр Монголын нэр хүндийг бууруулж байна.

 

"Би багаасаа спортоор хичээллэсэн. Цаашдаа ч хичээллэнэ. Монголыг төлөөлж байгаа бие хүн учраас өөртөө анхаарах ёстой. Олон улсын төрийн тэргүүнүүд надтай уулзаад биеэ их зөв авч явдаг хүн байна гэж хэлж байсан" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Цаг үе, үзэл бодол" ярилцлагад оролцохдоо хэлж байв.

 

“Монгол ялна” л гэх... Яавал Монгол ялах юм бэ? Эрх мэдэлтнүүд дээгүүрээ мөнгө хуваан идэж үү, сонгуулиас сонгуулийн хооронд гоё, гоё уриа үгээр ард түмнийг хуурч уу, ард түмнийг цэнхэр, улаанаар нь талцуулж, намын хэрүүлийг гэр орны хэрүүл болгож уу, бүр эсвэл ирээдүй болсон хүүхдүүдээ цаг бусаар үхүүлж үү? Чухамдаа яавал монголчууд ялах вэ? Дэлхий дахины эд эс болсон Монгол Улс хаалттай байсан өмнөх үе шигээ бодлогын томоохон хурлуудад оролцохгүй, хаалгаа тас хааж болохгүй. Тэгэхгүй гэж ардчилсан хувьсгал мандаж, ингэхгүй гэж Монгол Улс нээлттэй гадаад бодлогоо 1992 оны Ардчилсан үндсэн хуулиар тунхагласан юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gog(124.126.2.106) 2019 оны 01 сарын 28

Hudalch,hulgaichdiig deereesee buulgasan tsagt Mongol uls hogjij magadgui dee

0  |  0
Battuul(73.83.84.234) 2019 оны 01 сарын 26

Ebi g shorond hiivel mongol yalna malaa.

1  |  0
Иргэн(66.181.176.43) 2019 оны 01 сарын 25

Тэр Давос гэдэг глобальчдын хурал цуглаанд тэргүүлэх улс орны удирдлага ч очоогүйг энэ элдэв юм эрээчиж байгаа нөхөр мэдэхгүй баж болно. Мэдэж судалсныхаа дараа юм бичиж байхыг зөвлөе

0  |  0
zochin (103.57.92.227) 2019 оны 01 сарын 25

Symeabazar orchuulagchtai yavsan bailgyi dee Hyviin mongol helnii surgyyli tugssun barag 10 jiliin bolovsroltoI hyn shyy dee .Battulga erenhiilegch yu yridag chuham yamar ach holbogdoltoi g sain medehgyi baigaa bh oo

0  |  0
Олон улсын хуцагчид(66.181.161.108) 2019 оны 01 сарын 25

Монголоос элдвийн юм гарах юмаа хаха. Авилгачин, ЖДҮ чин, 60 тэрбумынхан, хөлсний бичээчид. Хөлсний сэтгэгдэлчид, бичээчид одоо олон улсад гарч эхэлж байгаа юм байна. Манайхан юмыг ясанд нь тултал хийнэ шүү. Болдогсон бол олон улс хооронд хөлсний сэтгэгдэлчид бичээчдээ гаргах юмсан. Эхлээд ядаж Англи хэлтэй болгох ёстой юу. Хөлснийхөөн санаа оноо хэлцгээгээрэй. Хэдүүлээ том байя л даа хахаха

0  |  0
Зочин(122.201.21.24) 2019 оны 01 сарын 25

Ажлаа хийхгүй хов хутгаад л суугаад байх юм . Ямар ч мэдлэггүй юм чинь өөрөөсөө ичдэг биз ! Ангилиар ярьж чадах юм уу ? Уг нь суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэж ярьдаг байсан юм .

1  |  0
K(202.126.88.48) 2019 оны 01 сарын 25

Harin tiimee. Zaaval ochih uulzalt baigaad baidag. Iim haranhui munhag huneer tur bariulah gej..... uls ornoo gadaadad tuluuluud hun shig duugaraad uguuch....

0  |  0
зочин(66.181.166.134) 2019 оны 01 сарын 25

Гадаад хэргийн сайд нь явахгүй яасийн

0  |  0
иргэн(202.126.89.147) 2019 оны 01 сарын 25

МОНГОЛ ЮУГ , ХЭНИЙГ ЯЛАХ ЕСТОЙ ЮМ БЭ? АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАА Л БИД ЯЛАХ ЕСТОЙ.......

0  |  0
Zochin(137.186.197.198) 2019 оны 01 сарын 25

Yadaj baraagaa haruulj Mongol gej uls baina gej meduuldeg yum baigaa bizdee.Arai hursh 2 ah naraasaa ”ochij bolohgui shuu!!” geed uureg avtsiin bish bizdee?

0  |  0
иргэн(103.212.117.78) 2019 оны 01 сарын 25

УУХҮ Сайд Сумъяабазар Монгол Улсаа төлөөлж оролцоод байгаа биш үү.Заавал Ерөнхийлөгч очих албагүй байх. Харлуулж муулах гэхээр хаанаас ч өө сэв хайхаа боль.

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2019 оны 01 сарын 25

Давост юу яригдах гэж байгааг монголчууд мэдэж л байх ёстой. Шаардлагатай бол очих ёстой. онц шаардлагагүй бол заавал очих албагүй байх.

0  |  0
иргэн(202.126.89.76) 2019 оны 01 сарын 25

юугаа суртчилах юм бэ? утаагаа юу?авилгад идэгдэж дампуурч байгаа монголоо юу?

0  |  0
Зочин(139.5.217.198) 2019 оны 01 сарын 25

Давосд жил болгон оролцсоны ашиг тус нь яг юу юм бэ? Элбэгдорж жил болгон оролцоод яг ямар ашиг тусаа монголд огсон юм бэ? Юу ч байхгуй, битгий ингэж худлаа шааж бай!

0  |  0
зочин(124.158.109.140) 2019 оны 01 сарын 25

бодууштай л үг хэлж

0  |  0
Top