УИХ-ын тухай хуулийн шинэчлэгдсэн буюу 10.2.6 дахь заалтад УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолыг төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн ёсоор болгоно гэж заасны дагуу УИХ-ын 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгийг өнөөдөр /2019.01.25/ 10.00 цагаас өргөн барилаа.
УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх хууль баталсан тул дээрх гишүүд энэ асуудлыг нэн яаралтай журмаар буюу өнөөдрийн чуулганаар хэлэлцэж өгөхийг хүссэн боловч мягмар гараг хүртэл хүлээх нөхцөл байдал үүсээд байгаа тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдэгдлээ.
Эдгээр гишүүд “Хоёр удаагийн ард түмний жагсаал болж, УИХ-ын 40 гишүүн 40 гаруй хоног чуулганыг гацааж байж өнөөдрийн нөхцөл байдлыг бий болголоо. Заавал сунжруулах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс шаардлагатай бол өнөөдрийн чуулганыг гацаахаас аргагүй болж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Цэвэр хүн олдохгүй. Хар шар нь хамаагүй, хулгана л барьдаг муурыг дэмжицгээе
ЗАЛУУСАА ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ХАТУУ ЧАНГА БАЙГААД БАЯР ХҮРГИЙ ХИЧЭЭГЭЭРЭЙ
ene durak enkh60ld odoo boltol tsaysan kheweeree , mongol khun bol ingekhguy dee
ядаж энэ 5 аятайхан цэвэр хүмүүс бол дэмжих байлаа. Энхболдоосоо дор, хийсэн гэм нь нотлогдсон хүмүүс ингээд байхаар хачин л сэтгэгдэл төрөх юм.