ШУУД | М.Энхболд: Цагаан сарын өмнө УИХ шинэ ДАРГАТАЙ болно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан нэр бүхий УИХ-ын 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгээ өргөн барилаа. 

 

УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх хууль баталсан тул дээрх гишүүд энэ асуудлыг нэн яаралтай журмаар өнөөдрийн чуулганаар хэлэлцэхгүй бол чуулганы нэгдсэн хуралдааныг гацаахаас аргагүй боллоо хэмээн мэдэгдээд байгаа.  

 

Үүнд УИХ-ын дарга М.Энхболд хариу тайлбар хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ надад өргөн барилаа. Би хүлээж аваад 20 минут болж байна.

 

Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуультай. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдан захирамж гаргаснаар шийдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлаар өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Байнгын хорооны дарга өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах боломжтой хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан.

 

Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс Цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна. Тиймээс дараагийн УИХ-ын  дарга сонгогдох хугацааг бодолцож, чуулган хуралддаг өдрийг хоёр хоног нааш нь татах захирамж гаргах бодолтой байгаа” гэсэн юм.

 

 


Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.9.42.185) 2019 оны 01 сарын 27

Jenko hero Baatart turbumiin haus beleglesen gesen bas l beltei bna shuu manai erunhiilegch

0  |  0
Irgen(202.9.42.185) 2019 оны 01 сарын 27

Jenko hero Baatart turbumiin haus beleglesen gesen bas l beltei bna shuu manai erunhiilegch

0  |  0
Ard tumen(73.83.84.234) 2019 оны 01 сарын 27

Manangiinhan hulgailsan uimaa nuuj haaj amjsan l uim baihdaa zailuul gej. Yamar ch uruvdmuur amidral ve. Ta nariin araas muriig chin mushgij yasiig chin tsailgah tsag irnee.

2  |  0
Зочин(122.201.21.24) 2019 оны 01 сарын 26

Нямдорж зайлаа дөрвөд хүн хүн биш тэгээд ч чи зөнөчихсөн . Юу хийж чадах юм . Одооч 20 онд мулт тэгээд удахгүй халуун тамд очно .

0  |  0
Халх(202.21.106.141) 2019 оны 01 сарын 26

Энэ дөрвөд Нямдорж хэдэн хөөрүү Оюуэрдэнэ,Батзандан нарыг турхирсаар байгаад Энхболдыгоо унагаж чадлаа хөөрхий. Эцсийн зорилго нь өөрөө УИХ ын дарга болох. Энэ зорилгодоо хүрлээ! Ву ч өөрчлөгдөхгүй! Баахан хууль засч өөрийгөө дархлаажуулж аваад дургуй хэдээсээ өшөөгөө авна..... ......... .....дөрвөн шийр мах бишээ гэж!!

0  |  4
ПЯЛДАГА(202.9.42.169) 2019 оны 01 сарын 25

АЙМШГИЙН АМЬТАН

3  |  0
Зочин(122.201.21.24) 2019 оны 01 сарын 27

Битгий ажлаа өгөө ! Ждү- гээ янзлаач дээ . Дан хулгайч луйварчид үлдэхээр чинь бид яах болж байна . Топор баттулга оюун эрдэнэ баатар мэтэд бид бууж өгмөөргүй байна . Үлдэж харин топор унана .

1  |  7
УДАМ ДАМЖСАН УЛС ТӨР(202.179.27.14) 2019 оны 01 сарын 25

НИЙСЛЭЛД ӨӨРИЙНХӨӨ ГАРЫН БАТБОЛДЫНХОО ОРОНД БАС Л НУТГИЙНХАА МӨНХЧУЛУУНЫГ ХОР НАЙРУУЛАН ГАРГАДАГ ШИГЭЭ ӨӨРИЙНХӨӨ ОРОНД НАЙРАГЧ БӨХ,УДАМ ДАМЖСАН ОТГОНБИЛЭГ НЯМТАЙШИРЫН ХҮҮХДҮҮДИЙЬЙГ ЭНЭ ГАРГАЖ ЧАДНА ШҮҮ.

3  |  0
Иргэн(64.119.27.144) 2019 оны 01 сарын 27

Энхболд оо?! Уг нь цагаан сарын дараа ажлаа өгөх байсан юм. Гэхдээ нууцаар санал хураавал чи ялах магадлал өндөр шүү?! Тэгвэл бүүр ч ажлаа өгөлгүй үлдэнэ. Манангийн толгойлогч гэвэл Ээбий л байх. Лав л чи биш гэдгийг ард түмэн мэднэ. Ард түмний нэр барьсан энэ 5 хулгайчийг ард түмэн үзэн ядах болсон

5  |  5
э(119.40.98.162) 2019 оны 01 сарын 25

Албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй гэж шаах мөртлөө хугацаа хожих гээд байгаа нь сэжигтэй байна өөрийнхөө идсэн уусан шаасан баримтуудаа устгах гээд худлаа шааж цаг аваад байна

6  |  3
Д МИРА(202.9.43.95) 2019 оны 01 сарын 25

ЯМАР УХАРЧ БУЦСАН ХЖУЛЬ ЯРИБАЙГАА МӨРТ ЛӨӨ ӨӨРӨӨ ИТГЭГ НАЙДВАРГҮЙ их худал гэсэн ётой ҮНЭН ЮМ НЭГ НЭГ ӨДӨРЧ АЛБАНТУШААЛДАА ШИГДЭЭД ОДОО БАС ЯАХ ГЭЭДБНА ИТГЭХ АРГАГҮЙ ХҮН ЮМ

2  |  0
иргэн(202.179.25.23) 2019 оны 01 сарын 25

МЭнхболд одоо болио хэдий болтол наад суудалтайгаа зууралдах гэсэн юм вээ ингэж Улс орон Ард иргэд ээ Хохироон байж суудлаа өгдөг ямар учиртай юм ингэж Новширсоныхоо Хариуцлагыг эрт орой нэг цагт үүрч л таарна Иргэд МЭнхболдоос Хариуцлага нэхэж л таараа

3  |  0
Зочин(66.181.161.48) 2019 оны 01 сарын 25

Бөөн улс төрчид. Нэг юм руу дайрахаараа юу бичиж байгаагаа ч мэдэхгүй болтлоо солиорох юмаа. УИХ-д шударга хүн нэг ч байхгүй. Бүгд асуудалтай хүмүүс. Баттулга Хүрэлсүх хоёр ч бохир хүмүүс шүү дээ. Болдогсон бол бүгд л улс төрөөс явмаар байна. Ядаж 100 ч наслахгүй үхнэ. Үйлээ даахгүй гэдгээ мэдэрдэггүй л юм байх даа. 50 жил тансаг амьдрах гэж ингэж их нүгэл хураах ч гэж дээ

0  |  0
Зочин(66.181.161.48) 2019 оны 01 сарын 25

Бөөн улс төрчид. Нэг юм руу дайрахаараа юу бичиж байгаагаа ч мэдэхгүй болтлоо солиорох юмаа. УИХ-д шударга хүн нэг ч байхгүй. Бүгд асуудалтай хүмүүс. Баттулга Хүрэлсүх хоёр ч бохир хүмүүс шүү дээ. Болдогсон бол бүгд л улс төрөөс явмаар байна. Ядаж 100 ч наслахгүй үхнэ. Үйлээ даахгүй гэдгээ мэдэрдэггүй л юм байх даа. 50 жил тансаг амьдрах гэж ингэж их нүгэл хураах ч гэж дээ

0  |  0
Mgl(202.9.42.58) 2019 оны 01 сарын 25

Uursdiiguu medehgui baij neg l hun uzen yadsan uls. Naad hun chini ihiig hiisen mundag hun..... Tahin shuteed baigaa erunhiilugch eruhii said 2 chini bur elgiin avna daa. Tarhia ugaalgasan teneguud Jenkogiinhoo uyanii nohoi bolchood yu gej tenegteh bol......

1  |  3
Болд(66.181.160.85) 2019 оны 01 сарын 25

ШИРЭН НҮҮРТ ШИРЭЭНЭЭС УНААД ӨГӨӨЧ МОНГОЛЧУУДЫГ ЯАСАН ОЛОН САР ТАМАЛЖ БАЙНАА ЭРГҮҮ МАЛ

4  |  0
б(202.70.34.98) 2019 оны 01 сарын 25

Хурай хурай

0  |  0
Zochin(64.119.26.9) 2019 оны 01 сарын 25

Enhbold gej neg l ih huuli yaridag, huuli murddug hun bolj huvirlaa

2  |  0
Иргэн(64.119.18.231) 2019 оны 01 сарын 25

Монголчуудыг бодох сэтгэл байхгүй, ийм л хүн ш дээ. Хэрвээ 5 гишүүн зоригтой шийдээгүй мөн ард түмэн нэгдээгүй бол ийм байдлаар хэдэн ч жил явна.

4  |  1
Зочин(172.58.136.220) 2019 оны 01 сарын 25

Гадаа суулт хийж бга ард түмэнээ бодоочээ ямар тэнэг юм бэ

7  |  0
Зочин(172.58.136.220) 2019 оны 01 сарын 25

Яасан ядаргаатай юм бэ буухгүй гээд гүрийчих юмаа нэгл юм хүлээгээд бга юм шиг

6  |  0
Зочин(66.181.166.10) 2019 оны 01 сарын 25

odoo uuruu yaridag bolj uul n nomtoibayr yaridag bish biluu

3  |  1
Е(176.59.140.122) 2019 оны 01 сарын 25

Чи мэддэг юм уу

1  |  0
Нараа(202.21.122.38) 2019 оны 01 сарын 25

Одоо болохоор өгнө айн хуцна биз.

1  |  0
Зочин(202.126.89.64) 2019 оны 01 сарын 25

2 хоног хүлээчихэд үхэх гээд байна уу?

1  |  1
Top