Д.Лүндээжанцан: Ирэх сарын 1 гэхэд шинэ УИХ-ын даргыг сонгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.25/ нэгдсэн хуралдаан 52 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын нэр бүхий 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгээ өргөн барьсан тухайгаа мэдэгдээд УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэж, өнөөдрийн чуулганаар хэлэлцэхийг шаардсан юм.

 

Үүнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Хууль хүчин төгөлдөр үйлчлэх өдрийг 2019.01.25-нд байя гэж бид өмнө нь тохиролцсон. Хэрэв 25-нд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн баривал би мягмар гарагийн өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад үдээс хойш чуулганыг хуралдуулж болох юм гэсэн саналаа хэлсэн. Ер нь манай байнгын хороонд олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Тэгэхээр миний төсөөллөөр манай байнгын хороо дор хаяж гурван удаа хуралдахаар байгаа. Тэгээд дөрөв дэх өдөр УИХ-ын шинэ даргын асуудал хэлэлцэх юм байна гэж ойлгоод байна. Ингээд ирэх сарын 1 гэхэд шинэ УИХ-ын даргыг сонгоод ажилдаа орох юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Энэ бол миний төсөөлөл. Харин манай байнгын хорооны гишүүд бүгд ирэх долоо хоногийн хуралдаа суугаарай” хэмээв.

 

Мөн УИХ-ын дарга М.Энхболд “Сар шинэ болж байгаатай холбогдуулж зарим гишүүд яарч байгааг би ойлгож байна. Мягмар гарагт чуулганаар энэ асуудлыг шийдэхэд ирэх долоо хоногт шинэ УИХ-ын даргыг томилох хугацаа бий. Ингээд сар шинийн наана шинэ удирдлага бүрэн бүтэн болоод олон түмэнтэйгээ золгоод явах нь зөв гэж үзэж байгаа” хэмээн тайлбар хийсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрка(202.21.115.126) 2019 оны 01 сарын 28

Ийм тос байтугай ус ч гарахгүй хөгшчүүдийг улс төрөөс явуулах цаг болсон.Хөгшин хүмүүс хаширлаад шийдвэр гаргах чадвар нь бага байдаг юм.Нямдорж, Лүндээ нар бол улс төрд тус болох үе нь одоо өнгөрсөн шүү.

0  |  0
Амар(202.179.25.62) 2019 оны 01 сарын 25

Элбэгховдог, Энх60лдынход идсэн,дээрэмдсэн хөрөнгөө нуухад ганц цаг ч чухал байгаа юм байна даа.Гэхдээ баригдана даа.Баригдана.харж л байгаарай.

1  |  0
zochin(66.181.166.10) 2019 оны 01 сарын 25

ene hujaa ubgun yahnab de

1  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 01 сарын 25

lyndee gej mulgur shiidvergyi hoer nyyertei nuhur dandaa asuudliig bulzaarauulj baihaa bolimoor yumaa!!

1  |  0
Top