Хуан Гуаидо: Мадуро сайн дураар огцорвол өршөөл үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо Мадуро албан тушаалаасаа сайн дураар татгалзсан тохиолдолд өршөөл үзүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

 

Хоёр хоногийн өмнө тус улсын Дээд шүүх Хуан Гуаидог Венесуэлийн парламентын даргаар томилохоос татгалзсан билээ.


“Шилжилтийн үед ийм зүйл болдог. Үндсэн хуулийн дагуу дэг журам тогтоож, хуулийн талд зогссон хэн бүхэнд өршөөл үзүүлэх болно”, гэж тэрбээр тус улсын Univision телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.


Энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр тэрбээр өөрийгөө Венесуэл улсын ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчээр зарласан бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болж буй хэрэг явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гээд АНУ-тай дипломат харилцаагаа тасалж буй тухай мэдэгдэв. Николас Мадуро өөрөө 2025 он хүртэлх хуулийн хугацаанаас өмнө албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгдэв.


Венесуэлийн түр ерөнхийлөгч гэж өөрийгөө өргөмжлөөд буй Гуаидог АНУ, Албани, Гурж зэрэг улс орнууд хүлээн зөвшөөрөөд байна. Европын зарим улсууд Венесуэлийн парламентыг дэмжин, нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс сонгууль явуулна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Мадурог ОХУ, Болив, Иран, Куб, Никарагуа, Турк дэмжиж буйгаа илэрхийлсэн. БНХАУ, Беларусь асуудлыг энхийг замаар шийдвэрлэхийг уриалж, хөндлөнгөөс оролцож буй явдлыг буруушаасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хямралыг яриа хэлэлцээний замаар шийдэхийг уриалжээ.


Энэ оны нэгдүгээр сарын 21-нээс эхлэн Венесуэл улсад ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болж байгаа билээ.  


 

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оркуудад(119.40.98.162) 2019 оны 01 сарын 27

Бэлэн кейс нүдэнд харагдаж гарт баригдаж байхад энэ замруу явах гээд үхэр монголчууд үхэртээд байгаа юмдаа

1  |  0
Top