УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулиар даваа гарагт бүлгүүд хуралддаг. Мягмар, лхагва гарагуудад байнгын хороод, пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Тиймээс даргын дэргэдэх зөвлөлөөс гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг нэн яаралтай УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шийд гаргасан. Мягмар гарагт 10:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИх-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ” гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ярьсан юм.
УИХ-ын дарга М.Энхболд өнөө өглөө албан ёсны мэдэгдэл хийж сар шинийн баяраас өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, шинэ УИХ-ын даргатай цагаан сарыг угтах ёстой гэсэн мэдэгдэл хийсэн юм. УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хүсэлт тавьж, улмаар УИХ-ын чуулган 40 хоногийн турш хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй билээ.
Сэтгэгдэл ( 17 )
Улс төрд Бэлгэгдээгүй, овилгогүй, тулхгүй, боловсролгүй хүмүүжилгүй, хууль дээдэлдэггүй муусайн хогийн юмнуудад бол сургалт болохоор үлгэр дууриалыг үзүүлж, М.Энхболд дарга хичээл зааж сургалт явуулж Бодит үлгэр жишээ болж чадлаадаа?! Мундаг хүн гэдэг иймл байдаг байхгүй юу даа?! Тэр өөрт нь тохиолдсон муу бүхнийг энэ Нохой жилд нь орхихоор шийджээ?! Сайн үйлс нь дэлгэрэх бллтугай?!
За Ашгүй дээ.Хоосон поошиг шиг ямар ч сэтгэлгүй энэ Дэмий гонзгой ордноос зайлж ард иргэдийн нуруу тэнийх нь дээ.
ЦОЛМОН УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫГ МИЕЭГИЙН ТАМГЫН ГАЗАР БОЛГОСОН ГЭМТ ХЭРЭГТЭН.
Асуудлыг яаж ч чичрээд хууль журмаараа л болношдээ?! Бүү сандар?!
миеэ хулгайчийг алнаа
Энэ пялдага ми буухаар ажилгүй болчих гээд их сандрах юмаа