Төрийн ордны хойд замыг тав хоногийн турш хааж, шинэчлэх ажлыг хийхээр болсон байна. Замын засварын ажлыг "Өгөөмөр зам" ХХК-ийнхан гүйцэтгэх аж. Одоогийн байдлаар "Цайз" захаас Шар хадны эцэс хүртэлх 3.7 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа. Ингэхдээ Шар хадны эцсээс Эрдэнэ толгойн уулзвар хүртэлх 1.2 км замын зорчих хэсгийг өнгөрсөн лхагва гарагт нээжээ. Харин үргэлжлүүлэн Эрдэнэ толгойн уулзвараас "Газар холдинг"-ийн уулзвар хүртэлх замыг хаагаад байгаа юм. Энэ хэсгийн замын ажлыг 15 хоногийн турш хийх аж. Гэхдээ түлшний хомсдлоос болж зам засварын ажил товлосон хугацаандаа дуусахгүй байх магадлалтайг мэргэжлийнхэн анхааруулж байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )