Индонезийн Өмнөд Сулавеси мужид болсон үер, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 59 хүрлээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Одоогийн байдлаар амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хүчтэй аадар бороо орж, голын усны төвшин нэмэгдсэний улмаас суурин газрууд үерт автаж, хөрсний гулгалт үүсчээ. Гамшгийн улмаас 5.8 гаруй мянган хүн хохирч, есөн гүүр нуржээ.
Сэтгэгдэл ( 0 )