Жидүүтэй төр мөн адил мялзантай аж. Ард түмний нэр барьж бүлэглэлийн эрх ашгаа хамгаалдаг аа, төрийн нэр барьж эрх мэдлээ булам бэхжүүлдэг ээ, эх орон гэж цээжээ дэлдсэнээ хувийн ашиг сонирхлоо дээр тавьдаг аа өнгөрсөн хугацаанд харуулав. Олон нийт тэднийг таалахгүй, бодлогын алдаатай, урт хугацааны бодлого байдаггүй, өөрсдийнх нь боломжоос хулгайлдаг гээд байхад л тоож байгаа шинж алга. Боломжоос нь хумсалсны төлөө уучлал гуйх нэг ч эрхэм олдсонгүй.
Жидүү л олны анхааралд өртсөн болохоос төрийн мялзан тэртээ 20 жилийн өмнөөс эхлэлтэй аж. Хувьчлал нэрээр төрийн бүх өмчийг хямд үнээр өөрийн болгосон тэр цагаас эхлэлтэй. Хүүхэд, залуучуудын театр, Үндэсний номын сан, Баянгол, Чингис зочид буудал бүгд одоогийн хоёр өрөө байрны үнээр эрх мэдэлтнүүдийн халаасанд орсон. Эхлээд үл хөдлөх хөрөнгийг луйварддаг байсан бол стратегийн орд газрууд руу шунахайрдаг болтлоо эцэс төгсгөлгүй шунал төгөлдөршсөн. Өдийгөөс төдий хүртэл ашиглаж, “төрийн саалийн үнээ” гэгдэж байсан Эрдэнэт үйлдвэрийг хүртэл хуурамч бичиг баримтаар барьцаанд тавьж мөнгө цохисон нь одоо ч шалгагдаж буй.
Чухамдаа С.Баяр төгөлдөршил ярьж байх хооронд бүлэглэл хоорондын эрх мэдлээ улам бэхжүүлэх шунал төгөлдөршиж ирсэн нь хувь заяаны егөөдөл гэлтэй.
Саалийн үнээнийхээ дэлэнг шувтарсан Монгол төр одоо ард түмнийхээ боломжийг хулгайлж хөнгөлөлттэй зээл рүү гар дүрдэг болж. Жилийн гурван хувийн хүүтэй 950 сая төгрөгийн зээл авсныхаа төлөө тэд эргэж төлөх зээл авчхаад яагаад уучлах ёстой гэж гөрдөж байна. Эрх мэдлийн төлөө ямар их хор найруулж байсныг Ерөнхийлөгчийн зөвлөх хийж явсан Э.Зоригт батлан ярилаа. 2015 оны үед Хууль зүйн яамны газрын даргын алба хашиж байхдаа Төмөртэйн ордын арбитрын хэрэг дээр ажиллаж байхад нь Монгол төрийн эсрэг шийдвэр гаргуулах гэж тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар хэрхэн дарамталж байсныг олон нийтэд ил зарлаж орхив. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар мессеж бичиж байсныг хүртэл харуулав. Өөрсдийнхөө эрх мэдлийн өнгөцхөн хүслийн төлөө улс эх орноо 440 сая ам.долларын өрөнд унагаахаас сийхгүй гэхээр төр ямар байгааг илтгэнэ. Одоо IPO гаргах, ноогдол ашиг тараах хүлээлттэй байгаа “Эрдэнэс-Тавантолгой”-г 400-хан сая ам.доллараар Хятадын компанид зарах гэж байсныг хүртэл одоогийн захирал нь хэлж байсан удаатай.
“Эрдэнэс-Тавантолгойг тухайн үедээ 400-хан сая ам.доллароор “Шиньхуа Энержи”-д зарах гэж байсан. Одоо энэ компани дансандаа 700 тэрбум төгрөгтэй бүс нутагтаа тэргүүлэх компани болоод байна” гэж “Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэгэнтээ ярьж байсан юм.
Гахайн мялзан Монгол Улс даяар тархаж байгаа цаг үетэй давхцан манан татсан гэж харж байсан монгол төр мөн адил мялзантай болохоо баталлаа. Африкаас гаралтай энэ өвчин хавьтлын замаар халдварлаж нууц үедээ 12-20 хүртэл хоног болдог аж. Өвчин нь хэт цочмог бөгөөд бүх насны гахайд халдварлаж үхлийн аюул нь өндөр болдог байна. Нууц үедээ 20 жил болсон Монгол төрийн мялзан өнөө жил шинж тэмдэгээ үзүүлж тэмцэж арилгахгүй бол болохгүй гэдэг дохиог ард түмэнд өгөв. Нэгэнт мялзантай гахайг устгахаас өөр аргагүйтэй адилхан төрийн мялзанг үндсээр нь үгүй хийхгүй бол төрийн шунал, хулгайн сэтгэлгээ улам төгөлдөршихөд хүрнэ. Ардын нам М.Энхболдтойгоо хариуцлага тооцож, огцруулах гэж байгаа бол үлдсэн хэдтэйгээ бүгдтэй нь хариуцлага тооц. ЖДҮ-чдээ эргүүлэн төлүүлж, ард түмнээс нь уучлал гуйлга. Алдагдсан боломжийг нь ард түмэнд эргүүлэн олго. 60 тэрбум схемийг ил болгож, системийн бүх хүмүүсийг төрийн албанаас чөлөөл. Манангаас мялзан болж хүндэрсэн бүлэглэл хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ хүрээд л зогсохгүй бол Б.Баабарын хэлдгээр ёроол руугаа ороод л дуусна.
Эрх мэдлийн төлөөх тэмцэл л Монгол Улсын сүүлийн 20 жилийн өнгийг тодорхойлов. Арав хүрэхгүй хүний эрх мэдлийн тэмцэл төрийн орой дээр манан татуулж байсан бол сүүлдээ мялзан болохдоо хүрэв.
Тэд эх орноо зарж идэх, барьцаанд ч тавихаас сийхгүй гэдгээ ил цагаан харуулах боллоо. Улс төрчид нэг хүний төлөө нэгдэж чаддаг юм байна. Зохион байгуулалттай акци өрнүүлж чаддаг юм байна гэдгээ нотоллоо. Одоо тэгвэл 60 тэрбум, концесс, Хөгжлийн банкны зээлийн хэргүүдтэй ч үүн шигээ тэмц. Нэг хүнийг нөгөөгөөр солиод энэ асуудал шийдэгдэхгүй. Тэмцлээ мухарла. Олон нийт өнөө маргаашийн талцал хуваагдлыг бус алс хэтийн ирээдүйг сайн сайхан байгаасай гэж хүсч байгаа. Өөр юу ч биш.
Сэтгэгдэл ( 8 )
ДЭД ДАРГА ЭНХСҮХ НЬ ТАГНУУЛЫН АКАДЕМИ ТӨГСӨӨД ХЯТАДУУД ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН. ТЭР ХЯТАДУУДТАЙГАА НИЙЛЖ БАРИЛГА, АЛТНЫ КОМПАНИ БАЙГУУЛЖ, МӨНГӨТЭЙ БОЛСОН. ТЭР МӨНГӨНӨӨСӨӨ № ТЭРБУМЫГ МАН-Д ӨГЧ ДЭД ДАРГА БОЛСОН. ОДОО ХҮРЭЛСҮХИЙГ ТОЙЛДООД ГҮЙЖ БАЙНА. ХҮРЭЛСҮХ СЭЛЭМ ЭРГҮҮЛСЭН ТОЛГОЙГҮЙ ХҮН.
ХУРЦ АЖЛАА ӨГӨХДӨӨ ГЭРЭЛД Л ӨГНӨ, ӨӨР ХҮНД ӨГӨХГҮЙ ГЭЖ ШАНТААЖЛАХ ҮЕД НЬ ХҮРЭЛСҮХ ЯАЖ Ч ЧАДААГҮЙ, ЗАНДАНШАТАР НЬ ГЭРЛИЙГ АВЧИРЧ ДАРГА БОЛГОСОН.
Тагнуулын Ерөнхий Газрын дарга нь Хурцын хуурай ах, дэд дарга нь МАН-ын ерөнхий нарийн бичиг Амарбаясгаланд 1 тэрбумын хахууль өгч албан тушаалд томилогдсон. ӨНӨӨДРИЙН МОНГОЛЫН ҮНЭН ТӨРХ ЭНЭ Л БАЙНА.
Oyun-Erdene chimeegui baih ni. Margaash ih hurliin darga boloh yum bailgui dee.
Oyun-Erdene chimeegui baih ni. Margaash ih hurliin darga boloh yum bailgui dee.
Oyun-Erdene chimeegui baih ni. Margaash ih hurliin darga boloh yum bailgui dee.
He myalzan deer, daunii ovchintei deer suuj baina, Zaluus ni goliin hiitei bolood udaj baina. Hoorhii Oyun-Erdeneiin goliin hii ni bur hooroond nudiig ni burheed manantuulsan genelei.Enhboldiig bur halz metgeltseend duuaad hamag bulhaig chin delgeed ogie geh shig Eruul hunii hiih ajil mon uu dee. Tsagtaa tulahaar hen ch iluu bulgaitai ch yum bilee dee. Ugtaa bol ooriinhoo hiisen huuli bus uildleeg nuuh gesen bashir buduuleg,es zuigui avir aranshin yum daa
He myalzan deer, daunii ovchintei deer suuj baina, Zaluus ni goliin hiitei bolood udaj baina. Hoorhii Oyun-Erdeneiin goliin hii ni bur hooroond nudiig ni burheed manantuulsan genelei.Enhboldiig bur halz metgeltseend duuaad hamag bulhaig chin delgeed ogie geh shig Eruul hunii hiih ajil mon uu dee. Tsagtaa tulahaar hen ch iluu bulgaitai ch yum bilee dee. Ugtaa bol ooriinhoo hiisen huuli bus uildleeg nuuh gesen bashir buduuleg,es zuigui avir aranshin yum daa