УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Д.Мурат нар УИХ-ын даргыг огцруулах асуудал болон түүнтэй холбогдох улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ (2019.01.28). Энэ үеэр УИХ-ын гишүүд “Баялагтаа эзэн Монгол” хэмээх бүлэг байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээл нь газрын хэвлийн баялгаа буулгаснаас үүдэлтэй. Өнөөдөр төр нь баялгаа мэдэхээ больсон байна. МАНАН бүлэглэл, харийнхны гарт орсон байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн нь болохын тулд бид “Эрдэнэт”-ийн 49 хувь хууль бусаар хувийн хэвшилд очсоныг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Уг нь УИХ-ын тогтоол өөр хэлбэртэй гарах гэж байсныг бид нөхдийнхөө хамт тэмцэл өрнүүлж байж Монголын төрд буцааж авахуулсан юм.
Үүний дараа Монголын ард түмнийг 200-300 жил тэжээх Тавантолгойн нүүрсний ордын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллараар өгөх гэж байсан юм. Үлдсэн 50 хувийг нь Монголын нүүрсчдийн бүлэглэлд олгох гэж байсныг бид авч үлдсэн. Үүний үр дүнд ард түмэн ногдол ашгийг нь хүртэхээр хүлээж байна.
Оюутолгойн орд газар дээр бид ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон гэсэн мэдээлэл нь үнэнд үл нийцнэ. Миний хувьд ажлын хэсгийн гишүүний хувьд дүгнэлтийг хараагүй. Гишүүдийн санал тусгаагүй байхад дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй гэдгээ би мэдэгдсэн. Хөрөнгө оруулалтын тооцоолол, тайлан тэнцлүүд, хүртэх ашиг, ногдол ашиг авах хугацаагаа ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байгаа. Эдгээр материалыг авахгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй.
Тиймээс бид “Баялагтаа эзэн Монгол” хэмээх бүлэг байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Монгол Улс, Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг болсон. Өнөөдөр МАНАН бүлэглэлийг нураасны дараа энэ үйл ажиллагааг эхлүүлнэ. Үүний тулд томоохон шинэчлэлийг эхлүүлнэ. Ялангуяа хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлнэ.
Хууль шүүхийн байгууллага ихээхэн улстөрждөг болсон. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурийн компанид шилжүүлсэн явдал нь зөвхөн нэг нь. Шүүгчид буруу шийдвэр гаргасан олон асуудал бий. МАНАН дэглэм устах юм бол олон хэргийн үнэн тодорно.
Арилжааны банкнаас 174 шүүгчид 1 хувийн хүүтэй зээл олгосон нь ил болсон. Энэ бол үнэхээр аюул. Шүүхийн шударга ёсны хэмжүүр алдагдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Монгол Улсын шүүх шударга бус байгааг хүлээн зөвшөөрсөн. Шүүгчид банкны мэдэлд орсон байгаа нь нууц биш. Улстөрчид ЖДҮ-ээс 3 хувийн хүүтэй зээл авсан нь тогтоогдсон. Гэтэл шүүгчид 1 хувийн хүүтэй зээл авсан шүүгчид банкны асуудлыг шийдэж байна. Тиймээс “Баялагтаа эзэн Монгол” бүлгээс хамгийн түрүүнд хуулийн байгууллагуудад шинэчлэл хийхэд чиглэсэн ажлуудыг хийх болно” гэсэн тайлбар хийлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 46 )
Баялагтаа эзэн болно гээд л ярьаад байхын эх орны минь хамаг баялагийг 76 дотор сууж байгаа хүмүүс ухаад дууссан одоо 1000 ярьаад нэмэргүй болсон байхаа
танд итгэж бгаа сайн тэмц Оюутолгойн гэрээг цуцалсан бна.арай биш бна аа
Amjilt uragshaa uhrah zamgui
Энэ нэг хэрэг. Энэ бөгсний донтой бузар ёрөнхийлөгч ёрөнхий сайд дарга ээ мөн шагнал нь амьний үнэтэй юм байна да бузар 2
УИХ д гарсан МАНАН нөхдүүд арай шүү ...Тэнгэр ниргээсэй
Аюурсайхан та яг солиотой хүн шиг аашилж байна шүү. Албан тушаал горьдогч. Худал зүйлээр хүмүүсийг хий хоосон оволзуу лдагаа болиоч.
JDU-d holbogdson uls turchid huchtei bn shuu. Haanaas ch um 1% zeel geed gargaj ireed l. Bank uls turchidod zeel uguugui, uls turchid jijig dund business ee boomilon uursudduu davuu baidal uusgesen. Mongold buruugaa huleelgui busdad tohoh buruu handlaga uvchin shig tarhsan. Erchim huchnii haraat baidal, neftiin haraat baidal, utaa zergee shiidchih bolomj baisaar baital ugui hiiseer unuudriig hurlee. Yagaad ter ve? Uls turchdiin orlogotoi haritsuulsan zardliin tailan yagaad avdaggui um be? Tumur zamiin mungu haachsan be?
ayursaihan bolon busad 4t amjilt. Odoo tsaash ni ih ajil hiih heregtei bna. Manang undes ugsaagaar ni ustgah tseverle. Dutuu udaashraad bna
монгол арай хомхой дарга нартай юмаа зѳв шүү Аюуртсайхандаа АИЖИЛТ хүснэ эээээ сайн бна. шүүгчдийг бүгдийг нь соль ялзарсан заваан хууль завхруулагчид
Zio zio, jdu bol odoo yaahchgui unguruh yum bn. Haanaas ch yum 1% zeel geed yym yariaad unalaa
Tangaragaasaa nyatssan shuugchded hariutslaga tootsoh heregtei.Shudarga yosig tedculandaa gishgej baina shunalin huudiinuud.
зөв алхам хийлээ амжилт хүсье
Bank bank bus sankhuu geed bugd mafi bolson . Khunii omchiig shuud l deeremddeg bolson baina. Zov shiidel gargalaa. Ta nartaa amjiltiin deediig khusie!
Худалдагдагдсан новшнууд ажлаа өг!!!
Ene odoo bolioch. galzuurchihaagui bizdee shar hadand och. udur bur balairaad demiireed baidag bolj
Terbishdagva .gishuun yu l hiij yvaa bol doo. Novsh
Тэгээдманай Зи гийн хүчинд авч үлдсэн ш дээ. Төр эрдэнэтийнхээ 51 ийг аятайхан авч явж чадахгүй байж яаж бүгдийг нь ажлуулж чадах вэ дээ. Жедуро Хүрдуро 2 дэндүү попрох юм. Мадурог сана
Энэ нөхөр чинь харин одоо овоо ухаан сууж байгаа бололтой юм ярьсан байна даа.
Төр мэдэлдээ авахгүй тэгээд яах юм МАНАН-ынханы гараар ороод Үрэн таран болгох гэж үү Хувийнхан хувиа л бодно уу гэхээс Улс орноо бодох уу Ашиг олно Оффшортоо авчаад Татвараас нуугаад хийнэ тэгээд Улс хохироод үлдэнэ ш дээ
Төрд буцаан авах тухай их ярих юм. Авлаа гэхэд хэн нэгэн намын томилгоо нь нөхөр удирдана, араас нь шахаа эхлэнэ. Дараа нь дампуурна, дүр зураг ингэж харагдаж байна. Харин хувийнхаа мөчөөсөө хулгай хийдэггүй, өмчөө улам аривжуулахыг хүсдэг.
идэж уудаг хүмүүсийн толгойг авах цаг болсон
Ёстойл будаач будаач ....гэдэг шиг -- баячуулийн бүлэглэлийн тэмцэл хурдан дуусаасай. Жинхэнэ ард түиэн гэртээ - монгол билгийн ухаанаар зөнгөөрөө -2 талцагч баячуулийг ширтээд л сууж байгаа шүү. Нэг их хоёр талууд бүү цагаан цаас шиг бодоорой АРД олноо.
Хүмүүс минь ээ.Нүдээ нээгээчээ.Энхболдын тухай яриагүй гээд байхад энэ хүн суудлаа өгөөд маргааш сайхан болох уу гээд байх юм.Маргаашийн сайхан болох эхлэл тавигдана.Юм унш.хүний ярьж байгааг ойлго.Юу бичээд байгаагаа ухаар.Ирээдүйгээ төсөөл.Хажуу хөрш улсуудын хөгжлийг олж харахыг хичээ.Өөрсдийгөө бас хар.Үр хүүхдийнхээ ирээдүйг хар.Өнөөдөр чи ганцаараа сайн байж болно.Маргаашийн ирээдүй харин үгүй болсонг мэдэх болно.Бид өнгөн дээр эх орондоо байна.Төд удахгүй хүний газар дээр алхах болоод байна.
Бүх сайн юум та нар хийсэн юум уж будаач будаач гэхээр сахлаа будна гэгч болж бн шүү бүүхудал ярьзарим зүйлииг хүмүүс мэдэж бгаа тэнэг гэж хүмүүсийш битгий доромжил мэдэргүй хүмүүс та наоыг хийж бн гэж бодох байх ой ухаанаа алдаагүй хүмүүс бшаа шүү та нар хэт их худал ярьж бн хэтрүзлэшг ихэдвэл ???
хятадууд бол ховх цѳлмѳнѳ хайр найргүй харгисаар цѳлмѳнѳ.бүгдийг ухаж авна юуч үлдээхгүй ѳвѳр монголын газар нутагыг там болгосон одоо тэнд юуч байхгүй
хятадууд бол ховх цѳлмѳнѳ хайр найргүй харгисаар цѳлмѳнѳ.бүгдийг ухаж авна юуч үлдээхгүй ѳвѳр монголын газар нутагыг там болгосон одоо тэнд юуч байхгүй
Oyu tolgoi Dubain gereeg hiisen ue ueiin luivarchidiig bugdiig n hurungiig n huraaj buudah hetegtei buhel buten ulasiin ereh ashgaas uravsan hugiin luivarchid.
Миний бие ОЮУТОЛГОЙГ шалгасан УИХ ын Ажлын хэсэгт ажиллаж дараахь Ажил үүрэг гүйцэтгэсэн. ҮҮНД: 1. УИХ ын Ажлын хэсгийн бүх гишүүдэд Оюутолгойг шалгах УИХ ын Ажлын хэсгийн ШАЛГАЛТЫН ерөнхий зарчим.Аргачлал.Томёоллын чиглэлээр 3 удаагын Пресэнтэйшн хийж Зөьлөмж өгсөн. 2.Оюутолгойн гол луйвар болох Хөрөнөгө Оруулалт Санхүүжилтийн LIBOR 6.5% =ХҮҮ гэсэн луйврыг тайлбарлаж өгсөн 3. УИХ ын Ажлын хэсэг ОЮУТОЛГОЙ уурхай дээр нь шалгах УДИРДАМЖИЙГ бэлтгэсэн 4.Дубайн гэрээ 6ТЭРБУМ доларын 21БАГЦ гэрээг тайлбарлаж бэлдсэн 5.УИХынАжлын хэсгийн нэгдсэн дүгнэлт бичиж өгснийг Тэрбишдагва гацааж байна
tanai namiihan garch ireed hiisen ajil bizdee.
Хууль шүүх цагдаа прокурорынхан дотор эх орон, ард иргэдээ гэсэн шударга, чадварлаг эвдрээгүй залуус зөндөө байгаа. Тэдний цаг нь ирснийг яаж ойлгуулья даа байз. Морьд эргэчихэд бхад шийрэгнээд суугаад л байх юм.
Дэмжиж байна
МАНАН-аас ХХБанкаа буцааж авах хэрэгтэй,, мөн Хөтөлийн цемент,,,,Эрдэнэтийн 49 хувиа авах хэрэгтэй,,, Цагаан суваргаа буцааж авах хэрэгтэй ,,Монгол улсыг олон зуун жил тэжээх ордуудыг хулгайлж авсан
М.Энхболд гэдэг ац юуч хийж мэднэ өрөнд оруулж өтөнд бариулж гишгэх газарчүгүй болгож мэднэ!!!!!
Байгалийн баялагтаа эзэн нь байж ашгаа хүртмээр байна. Та бүхний явуулж байгаа ажил үйлсийг дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье.
кинон дээр нэг өвгөн ”залуусын бодлыг хоёрдуулж, засгийн бодлогыг гуйвуулсан” гэдэг шиг энэ балай хүмүүс үнэн яриад байна уу амьтны толгой эргүүлж хольж хутгаад байна уу. холбогдсон хүмүүс нь яг таг хариуг нь өгөөч ээ.
za manand zoryulsan tsaazyn khuuli gargakhaar bolchikhson yum bayna daa
Энхболдын наймаа: Монголынтөсвийг бүрдүүлдэг Эрдэнэт”-ийн 49%-ийг Сингапурт, биднийг 200-300 жил тэжээх Тавантолгойн нүүрсний ордын 50 хувийг БНХАУ-ын ААН-д -д зарчихсан уу, ломбарданд тавьчихсануу. Монголчууд бид зүгээр л дуугай суусаар...
З.Энхболд авч үлдсэн юм биш үү. Тэгээд сая ашгаа өгсөн гээд байсан .