С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгогчоос өөрийн сонгосон УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг олгох, хуульзүйн боломжийг нээхэд уг хуулийн төсөл чиглэгдэж байгаа” гэсэн юм.


Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө дуусгах таван тохиолдол бий.

  • Нас барсан,
  • Өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан,
  • Хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан,
  • Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан,
  • Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан гэсэн чөлөөлөх заалттай.

 

Тэгвэл С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн төсөлд сонгогчид сонгосон гишүүнээ эгүүлэн татах эрхтэй байхаар тусгажээ.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ "УИХ, эрх баригч нам, улстөрчид маш хариуцлагагүй, амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчдөг бөгөөд сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн. Түүнчлэн өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачиллаа. Тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(150.129.140.93) 2019 оны 01 сарын 29

ZOB SHUU.HICHNEEN TERBUMAAR NI HAMAATAN SADANTAIGAA HUBAAJ IDCHIHEED HUULIIN BAIGUULLAGAAS GISHUUNII ERHIIG TUTGELZUULIE GEED IH HURALD OROOLAHAD BI ARAAS NI OROOD IRNE SHUU GESEN SETGELEER HAMGAALAAD SUUJ BAIGAA HAMGAALAGDSAN ERH DARHTANGUUDIIG OGTSRUULAH GARTS NEEJ BAIGAAD DEMJIJ BAINA

0  |  0
Одонтуяагийн нөхөр(202.179.27.68) 2019 оны 02 сарын 01

Одонтуяагаа аваад зайл өмхий гахай.

1  |  0
Баянгол(103.9.90.98) 2019 оны 02 сарын 02

зөв зөв өөрийг нь татаж авъя

2  |  1
Зочин(122.201.23.66) 2019 оны 01 сарын 29

Дутуу байна. Ажилдаа ирдэггүй гишүүдийг татах хэрэгтэй. Сонгогчидын төлөөлсөн бол өвдөх ч эрх байхгүй ш дээ. Олигтойхон хууль санаачилаач дээ

1  |  1
d(66.181.160.28) 2019 оны 01 сарын 28

gishuuniig tatah ni zob oo

0  |  0
Top