Энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Солонгосын хойгийг хоёр хувааж буй цэрэггүй бүсийн дагуу 500 км урт “амьд” гинж үүсгэж, БНАСАУ-тай энх тайвнаар орших хүсэл эрмэлзлээ илэрхийлнэ гэж тус арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлжээ.
“Цэрэггүй бүс дэх амьд гинжний төлөөх хөдөлгөөн 500 мянган хүнийг оролцоно гэж тооцоолж байна. Ингэхдээ, оролцогч бүр 10 мянган вон буюу 10 орчим ам.доллар төлөх гэнэ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, энэхүү арга хэмжээг Өмнөд болон Хойд Солонгост тэмдэглэх Японы эсрэг бослогын 100 жилийн ойд зориулж зохион байгуулах аж. Одоогоор зохион байгуулагчид БНСУ-ын баруун бүсийн Инчон хотоос зүүн эргийн Косон тосгон хүртэл үргэлжлэх амьд гинж болон зогсох хүмүүсийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаа болон аюулгүй байдлын албаныхантай ярилцаж байгаа гэнэ.
Эртнээс төлөвлөгдөж буй эл арга хэмжээнд хүссэн хүн болгон, тэр дундаа хүүхдүүд оролцох боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )