Тувад байгаа Монголчууд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30


  ОХУ-ын Бүгд Найрамдах Тува, Хакас болон Алтайн хязгаарт байнга болон түр оршин суугаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамрууллаа. Гадаадад амьдарч байгаа монголчуудаа хууль гарснаас хойш 90 хоногт багтаан бүртгэх журмын дагуу  Тува улсын Кызыл хотод төвлөрүүлэн бүртгэлээ. Эдгээр улсад манай улсын 78 иргэн амьдарч байгаагийн 72 нь бүртгэлд хамрагджээ. Тэнд байнга амьдарч байгаа иргэдийн олонх нь орос, тува, хакас, алтайн хязгаарын иргэнтэй гэр бүл болсон, Тувад суугаа консулын ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, суралцаж байгаа оюутнууд ажээ. Харин гэмт хэргийн улмаас хоёр иргэн мөрдөгдөж байна гэж Увс аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхтуяа нарын төлөөлөгчид мэдэгдлээ.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top