УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.01.29/ хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төсөлд “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Улсын Их Хурлын нэр бүхий 39 гишүүн оруулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” хэмээн тусгажээ.
УИХ-ын даргыг чөлөөлөх үндэслэлийнхээ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Бид УИХ-ын дарга хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. 60 тэрбумын бичлэг олдсон. Ийм бичлэг олдсон болохоор ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Хэд хэдэн удаагийн жагсаал цуглаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсны дараа өнөөдөр тогтоолын төсөл өргөн бариад байна. УИХ-ын 40 гишүүн тогтоолын төсөл өргөн барихаар байсан ч З.Нарантуяа гишүүн томилолттой ажиллаж байгаа тул 39 гишүүн өргөн бариад байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх даргад танилцуулсан тухай яриа байдаг. Нэгэнт шүүх тогтоогоогүй зүйлээр нэгнийгээ буруутгаж байгаа бол бид адилхан байх ёстой. Сү.Батболд, Л.Болд гээд бүгд МАНАН-гийн Засгийн газарт байсан. Үнэхээр шударга байя гэвэл Монголын нийгэмд асар их зүйл байна. Өнөөдөр 700 тэрбум төгрөг ч байхгүй. Төмөр зам ч байхгүй л байна. ЖДҮХС-аас зээл авсан зүйл нийгэмд үнэн дургүйцэл төрүүлж байна. Өнөөдөр манай Ерөнхий сайд ард түмнийхээ итгэлийг алдахаас айдаг гэдэг. Гэтэл манай нам итгэл алдчихсан" хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх хуультай бөгөөд энэ удаад цаасаар нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн олонхи нь дэмжсэнээр цаасаар нууцаар санал хураалт явуулах болов. Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг тооллогын комиссын даргаар, Н.Цэрэнбатыг нарийн бичгийн даргаар, Б.Жавхланг комиссын гишүүнээр сонголоо.
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүнээс М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн 8, дэмжихгүй 8, хүчингүй 1 саналын хуудас гарсан юм. Хүчингүй саналын хуудас нь хоёр удаа дугуйлсан байжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 4 )
ХҮЧИНГҮЙ САНАЛЫН ХУУДАС ӨГСӨН ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮГ ЗАРЛА!
SHIREN NUURLESEN ENKH60LDTONGUUD UDAKHGUYEE
чи болио чам шиг юм хэрэггүй болжээ гэдгийг хэлээд байна
энэ хаянхярваа хошного нь умалзаал удахгүй чи