ЧУУЛГАН: М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн /2019.01.29/ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцвол зохих 75 гишүүнээс 60 гишүүн оролцож байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжээгүй юм. Учир нь М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн саналын тоо дэжсэн 8, дэмжээгүй 8, хүчингүй 1 саналын хуудас гарч тэнцсэн тул хуулийн дагуу санал тэнцсэн тохиолдолд саналыг дэмжээгүйд тооцдог билээ.

 

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 39 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг оруулж ирсэн. Уг томъёоллын дагуу Байнгын хорооны 17 гишүүн санал хураалтад оролцсоноос хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь УИХ-ын даргын үүрэгт ажлаас М.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн болно” гэсэн тайлбар хийлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Томоохон орд газруудад та ямар байр суурьтай ажиллаж ирсэн бэ” хэмээн асуухад УИХ-ын дарга М.Энхболд “Тавантолгойн орд газрыг ашиглах талаар тухайн цаг үеийн УИХ-аас олон шийдвэр гаргаж байсан. Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн төслийн тухай шүүмжлэлтэй яригддаг. Би ч тэр үед шүүмжилж байсан. Үүний үндсэн дээр асуудлыг УИХ-д танилцуулж байсан. Өнөөдрийн Засгийн газрын оруулж ирсэн Засгийн газрын санал болох олон улсын зах зээлд үнэт цаас гаргах асуудлыг дэмжиж байсан. Оюутолгойн орд газрын хувьд 2007 онд Монголд хамгийн ашигтай төсөл боловсруулж УИХ-д оруулж ирсэн ч харамсалтай нь тэр үед дэмжигдээгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар би шалгах ажлын хэсэг байгуулж, хоёр ч Засгийн газар дамжиж төрд авах УИХ-ын тогтоол хэрэгжихгүй байгаа учраас би Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулуулсан” хэмээн тайлбарлав.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(202.9.42.115) 2019 оны 01 сарын 29

ХЭРЭВЭЭ МИ ДАЛД ОРОХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУДДАА ШИНИЙН НЭГНИЙ ӨДӨР ЖАГСААЛ ХИЙЖ ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ТҮЛХЭЖ УНГАХААС НААШ САЛАХГҮЙ ТАЛБАЙ ДЭЭГ БАЙЯ АА???? МОНГОЛУЧУУДАА? ҮНЭХЭЭР ДАВАРЧ ДЭЭРЛЭХЭЖ БАЙНАА ЭНЭ МАНАН??????

2  |  0
Top