УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргаж, тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Энэхүү УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Яг одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Хэрэв томуу, томуу төст өвчнөөр олон хүүхэд нас барсан байх юм бол би нуухгүй. Одоогоор хүүхэд эндээгүй. Хатгааны эсрэг вакциныг өнгөрсөн онд хийсэн учраас эндэх эрсдлээс хамгаалж чадсан. Энэ томуу, томуу төст өвчин, H1N1 вирусийн дэгдэлтийг олон хүн хөдөлмөрлөж, ажиллаж байж цурманд оруулсан шүү. Өнөөдөр нас барсан долоон тохиолдол гарсан. Улаанбаатарт дөрвөн хүн, бусад нь орон нутагт бүртгэгдсэн. Эрүүл мэндийн асуудлыг улс төрдөө битгий хутга" гэв.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг дэмжиж байна. Гарын үсэг зурсан. Энэ бол М.Энхболдтой тэмцэх тэмцэл биш, бүхэлдээ МАНАН бүлэглэлтэй тэмцэж байна гэдэг талаасаа л гарын үсгээ зураад байгаа юм л даа. МАН-ынхан эвтэй байгаа ч гэж ярьсан. Албан тушаалаа булаацалдаж, ард түмнийг цөхрүүллээ. Монгол төрийн дархлааг муутгах бүх зүйлийг хийлээ шүү дээ. Та бүхэн цаашид ард түмний итгэлийг дааж авч явж чадахгүй. Энэ бол парламентын түүхэнд хараар бичигдэх хууль боллоо. Гэсэн хэдий ч нэгэнт хууль гарсан учраас энэ асуудлыг шийдэх ёстой. Би УИХ-ын даргыг огцруулах саналыг дэмжиж байгаа" хэмээн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ нөхрийг дэмжээд байх шаардлагагүй юм байна гэдгийг ойлголоо.
Санжмятав чинь жинхэнэ МАНАН-ийн гишүүн шдээ. Худлаа шаанаа бас. Оюунхорол Санжмятав 2 Завханыг олон жил МАНАНтуулж байсан гол 2 тоглогч шүү дээ. Одоо хүртэл завханд Санжмятавын хүмүүс, Оюунхоролын хүмүүс гэсэн 2 хэсэг бүлэг МАНАН-ын нөхдүүд байсаар л байна.
Хөөе Сарангэрэл ээ. Нас барсан 7 хүн гэдэг чинь тийм цөөхөн тоо юу? Хэд хүрч байж олон болох вэ?