УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ-ын даргыг зайлуулчихвал Монгол сайхан болно гээд байна. Харж л сууя. Дараа нь ямар нөхөр гарч ирэх нь үү. Түүнд өндөр ач холбогдол өгнө. Сандал суудлын асуудлыг УИХ бүтэн гурван сар ярилаа. Яасан ховордоггүй суудал вэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан аз, од тоглоом шиг боллоо. УИХ-ын дарга чинь зүгээр нэвтрүүлэгч шүү дээ. Хүний бэлдэж өгсөн юмыг "баван баван" гээд уншаад сууж байдаг нэвтрүүлэгч. Нэг муу нэвтрүүлэгчийг огцруулах гэж ямар их юм болж байна аа. Ер нь арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог.
Энэ асуудалтай холбогдуулж хэрэв хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа засаад хүрээд ирээрэй гэж хэлдэг урт хүзүүтэй хүн бий. Тэр хүн зугтаачихсан юм билээ. Та яаралтай ир гэж үнэн дуудаж байна. Хэрэг хуучрахгүй. Монголчууд хэрүүл, худал, хулгайн бузраас цээрлэдэг. Энэ цаг удахгүй дуусах байх. Монголд үнэн ялна” гэж үг хэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 9 )
улсын ИЧДЭГГҮЙ хурлын гишүүн гэдэг нэрийг ЖАВХЛАН гэгч эргүү төлөг ганц нотлох юм даа, элэг хөшч үхэх нээ.
Үнэхээр энхболд огцорлоо одоо маргаашаас маргаашаас эхлээд монгол сайхан болох байх
жавхлан гишүүн харин ч үнэн юм ярьдаг шүү .
Ингэж дүр эсгэж суухаар хөдөөгүүр дуугаа дуулаад явсан дээр. О.Баасанхүү шиг болж хэзээ ч чадахгүй.
энэ жавхлан бүр үг дуугарахаа бүр байжээ!!толгой хүрэхгүй бга бас бялуунаас амсаа биз!!
За амьдрал сайжирна гээд л нүдээ бүлтийтэл харах л үлдэх шив дээ.
ЭНЭ ЖАВХЛАНГИЙН ҮГ ХЭЛЭХ Ч ГЭЖ ДЭЭ.ХЭЛД ОРЖ БАЙГАА ХҮҮХЭД ШИГ ЭНЭ ТЭНДЭЭС ЧУЛУУ МОД ЕСӨН ТӨРЛИЙН ХОГ ЦУГЛУУЛААД ТОГЛОЖ СУУГАА 3 НАСТАЙ ХҮҮХЭДҮҮД ШИГ ЮМ ЯРИХ ЮМ. ЖАВХЛАН ЧИ УИХ ТАНХИМД ТООН ДОТОР ҮСЭГ ЗОХИЖ ЯВНА ГЭДЭГ ШИГ ХАРАГДААД БАЙГААМ БИШ ҮҮ.
Үг хэлж байгаа гаруудыг хар даа. Ихэнх нь авилгачид, гардуулцан хулгайчууд. Зарим нь бялууны хэрчим хараад хөшчихсөн долгомцог царайлсан гарууд. Элий балай нь мэдэгдэхгүй хүнд гарууд. Энэ Жавхлан явж цувдайгаа тараасан нь дээр дээ.
Жавхлан дуугаа дуулаад яв.Төрийн хэрэг чамд хамаагүй гэж Усны үхэр Миеэ чамд хэлж байна билээ.