УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргаж, тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Энэхүү УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Яг одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Цагийн дараа М.Энхболд гэдэг хүн УИХ-ын даргын суудлаа өгнө. Одоо МАН, эрх барьж байгаа МАН ард түмэнд амласан амлалтаа яах вэ. Сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх цаг нь болсон. Хэрүүл тэмцлээ зогсоох цаг нь ирсэн. Энэ 60 тэрбумын схем байсан юм бол тэр схемээр нь төрж барьж байгаа болж хувирна шүү. Тиймээс гишүүд үгээ бодож хэлэх ёстой байх. Үнэхээр 60 тэрбумын хэрэг үнэн бол энд сууж байгаа 64 хүн хам хэрэгтэн шүү. Дараагийн УИХ-ын даргаа МАНАН-гаас сонгох ёсгүй шүү. Үнэхээр МАНАН-тай тэмцэх гээд байгаа бол шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )