УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар асуудлыг шийдсэн юм.
Чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураалт явуулав. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжээгүй юм. Тус байнгын хороогоор М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн саналын тоо дэмжсэн 8, дэмжээгүй 8, хүчингүй 1 саналын хуудас гарч тэнцсэн тул хуулийн дагуу санал тэнцсэн тохиолдолд саналыг дэмжээгүйд тооцдог билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Я.Санжмятав, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Цогзолмаа, Л.Болд, Ё.Баатарбилэг, С.Жавхлан, Т.Аюурсайхан, М.Билэгт, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Оюун-Эрдэнэ, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эцэст хоёр сар гаруй гацсан парламентын үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжилнэ гэж найдаж буйгаа Я.Санжмятав гишүүн хэлсэн юм. Иргэд, олон нийт улс төрийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байгаа талаар тэрбээр дурдаад эрх баригчдыг эв түнжинтэйгээр улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа ажиллах нь зүйтэй хэмээн захиж байсныг хэлж байв. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэж буй хуулийн зохицуулалт нь цаашид парламентын засаглалын дархлаанд нөлөөлөх эрсдлийг тооцох ёстой гэлээ.
Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн гишүүд цаашдаа “60 тэрбумын” гэгдэх асуудлыг эцэслэх, стратегийн ордуудын лицензийн асуудлыг цэгцлэх, концесс нэрээр төсвийн хөрөнгө, санхүүжилтийг шамшигдуулсан асуудлуудыг шийдвэрлэх, ЖДҮХСангийн гэх асуудалтай нэр холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцохыг шаардаж ажиллана гэлээ. Мөн Засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлыг бодитоор хийж хэрэгжүүлэх ёстойг сануулж байв. Хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Их Хурлын дараагийн даргын асуудлыг хэлэлцэх ёстой бөгөөд парламентын төдийгүй олон нийтийн итгэлийг хүлээсэн хүнийг томилох иргэдийн хүлээлт бий гэдгийг хэлж байсан.
Хэлэлцэж буй төслийг өргөн мэдүүлсэн, дэмжиж буй гишүүд өнгөрсөн хугацаанд бидний явж ирсэн зам буруу байжээ гэж үзээд үүнийг өөрчилж, сайжруулах, зөв замд нь оруулах зорилготой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Тэрбээр “Олон нийтийн хяналтыг бүх түвшинд тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг хийх, хууль шүүхийн байгууллагууд зөвхөн хуульд захирагдаж ажилладаг болгох гэсэн итгэл үнэмшилтэйгээр асуудалд хандаж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар онцлон сануулж, эрх баригчид ажлын байрыг тогтвортой болгож, орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, сайжруулах ажлыг хийж, хэрэгжүүлэх ёстойг хэлсэн.
Нийгэмд шийдэх ёстой асуудлууд нь хуримтлагдаад, олон нийт бухимдаад байхаар бүх асуудлыг нэг хүнд тохдог зуршил улс төрд тогтоод байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн шүүмжилж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Түүнчлэн цаашид Монгол Улсын Их Хурлын дарга хэмээх албан тушаалын монголын төрийн тогтолцоонд оролцох, хүлээх үүргийн талаарх байр суурийн асуудлыг авч үзэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Монгол Улсын Үндсэн хуулинд энэ албан тушаалын талаар хуульчилсан байгаа, иймд Үндсэн хуулийг өөрчлөх, эс бөгөөд холбогдох бусад хуулийг өөрчлөх хэлбэрээр Монгол Улсын Их Хурлын даргын албан тушаалын эрх, хэмжээг зохицуулах гарц бий гэдгийг сануулсан.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн томъёоллоор нууц санал хураалтыг цахимаар явуулах эсэхээр санал хураахад 65 гишүүн санал хураалтад оролцож, 40 гишүүн буюу олонхи нь зөвшөөрсөн юм.
Харин УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 33.8 хувь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гишүүдийн 66.2 хувь нь санал өглөө.
Холбоотой мэдээ:
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 39 )
М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энэ сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энэ сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энэ сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
Намынхаа сонгуультнуудаа хаясны гайгаа амслаа. Их хурлын гишүүдийн санал болгосон ахдүү найз нөхдийг нь албан тушаалд тавьсаны гор нь энэ.
Манайхааан гэж. Гэнэн шүү нээрээ хөөрхий
За ингээд маргаашнаас монголчуудын амьдрал аймааар сайжирч монголд шодрогос тогтох юм биз дээ хахаха
Одоо бүх түвшинд цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
Аюурсайхан болоод санаачлагч гишүүдэд баярлала
ОДОО БҮХ СТРАТЕГИЙН ОРДЫГ ТӨРИЙН МЭДЭЛД АВЧ АРД ТҮМЭНД ХУВЬЦАА ХЭЛБЭРЭЭР ТАРААЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭЭХ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН 1072 Ш ХУВЬЦААНЫ АШГИЙГ ЦАГААН САРЫН ДАРАА ИРГЭДЭД ТАРААХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
28 ЖИЛ АРДЧИЛАЛ НЭРЭЭР ТӨРИЙН ТОЛГОЙД ХУЛГАЙЧ ТОНУУЛЧИД ДЭЭРЭМЧИД АВЛИГЧИД ГАРЧ АРД ТҮМЭН ӨРӨНД ОРЖ ЯДУУРЧ ГҮЙЦЛЭЭ . ШУДАРГА ЁС УЛАНДАА ГИШГЭГДЛЭЭ. ОДОО АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ , ШУДАРГА ЁС ГЭДГИЙГ ЦААСАН ДЭЭР БИШ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ХЭЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН
Ene zuvshuursun humuusees ehleed sain shalgah heregteideee hhe
Энхболдийг гадагшаа явах эрхийг нь хязгаарлах хэрэгтэй энэ хүн одо шууд гадагшаа гарах санатай байга
Одоо шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын амьгүй албатуудыг зайлуулж чадвал монголд шударга ёс тогтоно.
Сайхан мэдээ байна ёохх
МЭЛГЭРИЙН ХҮМҮҮСИЙГ ТӨРД НЭГ ШИРХЭГИЙГ Ч ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ ШАЛГУУЛ
наад өмхий хятадаа зүгээр зайлуулчиж болохгүй шүү , хуульд аваачиж өг
odoo gar holyydig ni uchriig yaraltai oloo
ene M.ENHBOLD jinhenmongol er hun baina harin nogoo 5 chin harin hujaa yum bishuu. Ene 5 iig ih hurliingishuunees buulgabal estio boon uilaan mailaan deeguur zus dooguur chazga bolno doo
Сайхан ярьж байна. Ер нь бас ч буурьтай хүн шүү. Жаахан хурц бишээсээ хүмүүст боорлуулчихав уу даа.
Одоо гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөчих, тэгээд хойд урд хилээ хаачих, оюун эрдэнийг дарга болгочих тэгээд болоо ш дээ. Одоо юу хэрэгтэй юм. Сайхан болноо.
Баялгаа хулгайлж гадныхантай сулбэлдэж байгааг зогсоох газар нутгаа хэнд ч мэдэгдэлгуй олон жилээр гадныханд турээслэх авилга офшор гээд л цэглэх олон асуудал терд байна даа
Одоо Миеэ, хүзүүгүй тарвага хоёрын бууны нохойнуудыг төрөөс зайлуулах хэргэтэй.
Тбб-n хорооны нөхдүүд чинь бас Энхболдтой холбоотой юм бишүү огцруулахгүй гэж их олон удаа үзлээ ш дээ энэ олон мянган хүн шаардаад байхад бүгдийг нь солиж байж улс орон хөгжих байхаа ганц энэ нөхрийг буулгаад ямарч нэмэргүй
Ene hun yvlaa geed amidral saijrah uu aa. Heveeree l baina daa
Odoo ch utaa atilaad, uls oron hugjuud, ard tumnii amidral deeshlene dee
Улс даяар хэрсэн хулгай, мафийн тогтолцоо, нийгмийг хамарсан хулгайн сэтгэл зүйгээсээ салахгүй бол юуч өөрчлөгдөхгүй. Тэр утгаараа Энхболд зүгээр хулгайчуудыг эрх ашгийн тэмцлийн золиос боллоо.
Za odoo setgel amar saihan shineltsgeey dee kkk
Ura uuhai uuhai
Mongol tymen saixan shineleere! Saixan medee baina.