Саудын Арабад авлигын хэрэгт холбогдсон 120 албан тушаалтныг халжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Саудын Арабын хотуудын хэрэг эрхлэх яам авлигын хэрэгт холбогдсон гэх 126 албан тушаалтныг ажлаас нь халжээ.

 

Тус яамны мэдээлснээр, эдгээр албан тушаалтан тус улсын нийслэл Эр-Рияд, Жидда зэрэг 15 хотуудад ажилладаг байжээ.

 

2017 оны намраас Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман тэргүүтэй эрх баригчид авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд олон улсын томоохон хөрөнгө оруулагч, ханхүү Альвалид бен Талаль зэрэг хэдэн зуун улстөрч, бизнесмен, хааны гэр бүлийн гишүүн саатуулагдсан байна. Эдгээрийн ихэнх нь улсдаа өөрийн активаа тушаан, суллагдсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top