МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Синьхуа нетийн Өвөр монгол дахь салбарт айлчлав

2019 оны 01 сарын 30

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ Д.Хүүхэнсоль Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Синьхуа нетийн Өвөр монгол дахь салбарт айлчилж, Синьхуа монгол нет болон Синьхуа кирилл нетийн ажил байдалтай танилцсаны зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.


Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн уйгуржин монгол бичгээр гарч буй нийт сайтуудыг Монгол Улс дахь сайтуудтай холбох, дараагаар байнгын хамтын ажиллагаатай болгоход анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа онцлов.

 

Эх сурвалж: Синьхуа нет

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top