Венесуэлийн Дээд шүүх өөрийгөө ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн зарлаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидог хилээр гарахыг хориглож, түүний банкны данснуудыг царцаажээ.
Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Уильям Сааб Гуаидогийн эсрэг урьдчилан сэрэмжлэх арга арга хэмжээ авах хүсэлт тавьсны дагуу Дээд шүүхийн энэхүү шийдвэрийг гаргажээ.
Дээд шүүх Гуаидод өөрийн үл хөдлөх хөрөнгийг худалдахыг мөн хориглосон байна. Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр тус улс даяар эхэлсэн үймээний хэрэгт холбогдуулан Гуаидог шалгаж эхэлсэнтэй холбогдуулан дээрх хүсэлтийг тавьсан гэж Сааб тайлбарлав.
АНУ Венесуэл дэх АНУ-ын банкны дансыг хянах эрхийг Гуаидод шилжүүлэх болсон тухай мэдэгдсэний дараа Венесуэлийн Дээд шүүх дээрх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )