Микро автобусны үнэ нэмэгдэж 600-700 төгрөгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Баянхошуунаас «Наран туул» худалдааны төв хүртэл зорчиход микро автобусанд 500 төгрөг, «Зүүн салаа-100 айл» чиглэлийн микро автобусанд 400 төгрөг төлдөг байсан ч одоогоор 100 төгрөгөөр үнээ өсгөөд байна. Манай Улсад шатахууны хомсдол нүүрлээд байгаа билээ. Хэдий албаныхан гэрээ хэлэлцээ хийн, түлшний тасалдалд оруулахгүйгээр ОХУ-аас бензин авах болсон ч ачаа тээвэрлэлт болон тодорхой шалтгаанаар хойшлоод байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан том оврын автобус эрхлэгчдийн холбооныхон өнгөрсөн мягмар гарагт нийтийн тээврийн тасалбарын үнийг 500 төрөгт хүргэх тухайгаа мэдэгдэж, ирэх зургадугаар сарын 1-н хүртэл хугацаа заасан. Тэгвэл энэ шаардлагыг микро автобусынхан овжноор ашиглан, бямба гарагаас үнээ нэмжээ. Тухайлбал, "Баянхошуунаас Наран туул" худалдааны төв рүү үйлчилгээнд явдаг микро автобус 600 төгрөгоөр явж байна. Мөн "Зүүн салаа-100 айл" чиглэл, "Баянхошуунаас Эх нялхас" хүрэх таван буудал газар явахад ч 500 төгрөг хурааж байгаа аж. Микроавтобусны жолооч, кондукторууд «Том оврын автобуснууд тасалбарынхаа үнийг зургадугаар сарын 1-нээс эхлэн нэмэхэд бид ч мөн дахин үнээ өсгөж 600-700 төгрөгт хүргэнэ, ямар ч аргагүй» гэж хэлж байв.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top