Ерөнхийлөгч ард түмэнд хандаж ЖИЛИЙН ХУГАЦААНД 93 удаа үг хэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д жилд нэг удаа үйл ажиллагааны тайлангаа тавьдаг хуультай. Уг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн ажлын тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.01.31/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Уг тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн байгууллага, улс орны удирдлагын хүрээнд УИХ-тай харилцах бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд 8 удаа оролцож, 3 тогтоолын төсөл батлуулах, 6 албан тушаалтанг томилох асуудлаар УИХ-тай харилцсан байна. Мөн шүүх эрх мэдлийн хүрээнд 11 шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, 8 шүүгчийг өөр албан тушаалд шилжүүлж ажиллажээ.

Гадаад харилцааны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ивээл дор зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн гуравдугаар чуулганд оролцож, ОХУ-д айлчлал хийсэн. Мөн БНХАУ-ын дарга Ши Жин Пиний урилгаар тус улсад айлчилсан. Мөн гадаадын зочид төлөөлөгчдийг 100 гаруй удаа хүлээн авч уулзаж ажиллажээ. Мөн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас гадаад улсад суух хоёр Элчин сайдыг эргүүлэн татаж, дөрвөн Элчин сайдыг томилсон.

Түүнчлэн ард түмэндээ хандаж, 93 удаа үг хэлсэн байна. Нийт 22 мянган иргэнтэй уулзсан. 1360 иргэн Ерөнхийлөгчид биечлэн саналаа хэлсэн байна. Ерөнхийлөгчийн зүгээс иргэдээс ирүүлсэн саналыг холбогдох байгууллагад хүргэж ажиллалаа” хэмээн З.Энхболд дарга танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.26.251) 2019 оны 02 сарын 21

Yamar ard tumen baina tedend tiim l tor uilchilne gecen ytgatai ug baidag um bilee bac l unen ug umdaa. Z. Enh -Bold baihgui bol manai eronhiilogch ch hetsuuhen l ... Eronhii caid ch gecen dee hajuud ni medlegtei humuuc baina daa Cangiin caid Hurelbaatar , ih hurliin darga Zandan- shater hereg erhleh gazriin darga Ouyn -Erdene geed shijgenecen zaluu ochloo, tednii noloond dyldyidagdaad l yavj baigaa bolohooc medleg humuujileer taaryyhan ...

0  |  0
Зочин(43.250.126.130) 2019 оны 02 сарын 08

93 удаа үг хэлэхдээ ихэнхдээ засагаа муулж ард түмнийг талцуулсан үг хэлж байжээ.

0  |  0
kkk(124.126.2.106) 2019 оны 02 сарын 04

93 udaa ard irgedtei uulzaj taltsuulj haragralduulah ugee helsen ni unen. Hiij buteeh ,hunderlees garah gargalaga haisan gants ug unagaagui ee, hiih buteeh ajliin tuhaid yu ch baihgui tul yugaa ch heleh bilee dee

1  |  0
kkk(124.126.2.106) 2019 оны 01 сарын 31

93 udaa ard irgedtei uulzaj taltsuulj haragralduulah ugee helsen ni unen. Hiij buteeh ,hunderlees garah gargalaga haisan gants ug unagaagui ee, hiih buteeh ajliin tuhaid yu ch baihgui tul yugaa ch heleh bilee dee

0  |  0
Srsan zan gej hutsuu(124.126.2.106) 2019 оны 01 сарын 31

Battulga Shi jin pingiin urilgaar Hyatad toriin ailchlal hiigeegui ee. Hyatadiin Chin do hotod bolson Shanhain hamtiin ajillagaanii hurald urilgaar orolson yum. Orost ch gesen alban esnii toriin ailchlal hiigeegui ee. oros ulsiin Daovsiin chuluund l ochson. Edgeer hurald suusan asuudliig toriin ailchlal gej bolohgui l dee

oogii(203.217.139.225) 2019 оны 01 сарын 31

bidnii ur zeeliig hezee shiideh yum bol

0  |  0
S(202.179.25.173) 2019 оны 01 сарын 31

Элбэгдоржийг хол хаяхийн бишуу

0  |  0
Top