З.Энхболд: Тэтгэврийн зээл тэглэнэ гэж цуурхал тараахаа боль

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д жилд нэг удаа үйл ажиллагааны тайлангаа тавьдаг хуультай. Уг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн ажлын тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.01.31/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


Танилцуулгатай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэж хэлсэн хэмээн сануулаад “Ард түмэн шагналын асуудлаар их хандах юм. 23 настай хүүхэд “Алтан гадас” авчихаад байхад 23 жил ажилласан хүн “Алтан гадас” авч чадахгүй байна. Ингэж шагналд хандаж байхаар шударгаар сугалаагаар шийдэж болдоггүй юм уу” гэж асуухад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амласан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй. Ерөнхийлчид хандаж АН-аас тэтгэврийн зээлийн 3 их наяд төгрөгийг төлөхөд ард түмэндээ туслаарай гэж үүрэг ирсэн. Байгалийн баялгийн ногдол ашгаас төлөгдөх боломжтой. Удахгүй Тавантолгойгоос ногдол ашиг тараах гэж байна. Түүнийг юунд зарцуулах нь ард түмний шийдэх асуудал.


Шагналын хувьд үргэлж маргаантай байдаг. УИХ-ын гишүүд шагналын өргөдөл хүлээж авна гэсэн хууль байхгүй. Би шагнал шийдэж өгнө гэж гишүүд өргөдөл авахаа болиорой. Гишүүдийн шагналын хүсэлтийг бид хүлээж аваад байнга харгалзаж үздэг” хэмээн хариулсан юм.  


Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.167) 2019 оны 02 сарын 18

сонгуульд өрсөлдөж байхдаа хэлсэн үгээ одоо цуурхал гэхнээ. энэ ч энхболд,элбэгдорж хоёрын төрийн өмчииг устгахдаа бүртгэж тоолж аваад олсон мэдээллийнхээ дагуу үрж зарж устгажаклаж бүртгэлээс хасаж завшсан аргаа хэрэглэхийн адил болохнээ. Тасралгүй нэхэе Ард түмээн.............

0  |  0
Зөнөг өвгөнд(64.119.22.99) 2019 оны 02 сарын 01

Худалч бэлтрэг минь наад ерөнхийлөгч ухаантай юм чинь ард түмний өрийг тэглэнэ гэсэн болхоор бид гаргасан юм шүү бид мартаагүй хүлээж бгаа шүү

0  |  0
Tsuu ug bish ee!(124.126.2.106) 2019 оны 02 сарын 01

Odoogiin eronhiilogch battulag 2 jiliin omno yavagdsan songuuliin surtalchilgaanii ueer Battulag ooroo hervee namaig eronhiilogchoor songogood ogvol tetgevriin zeeliig tegliilne, Dorjzodoviig ardiin baatar tsoloor shagnana, offoshop bused nuutsan ih mongiig oruulj irne gej amaar helsniig ard tumen martaagui shuu. Zika virus ta zahirgaadahgui shuu. Hunii omnoos hudlaa yarij ard tumnee huurahgui shuu Zandaahuugiin Enhboldoo !!!

1  |  0
Tsuu ug bish ee!(124.126.2.106) 2019 оны 02 сарын 01

Odoogiin eronhiilogch battulag 2 jiliin omno yavagdsan songuuliin surtalchilgaanii ueer Battulag ooroo hervee namaig eronhiilogchoor songogood ogvol tetgevriin zeeliig tegliilne, Dorjzodoviig ardiin baatar tsoloor shagnana, offoshop bused nuutsan ih mongiig oruulj irne gej amaar helsniig ard tumen martaagui shuu. Zika virus ta zahirgaadahgui shuu. Hunii omnoos hudlaa yarij ard tumnee huurahgui shuu Zandaahuugiin Enhboldoo !!!

1  |  0
ах(202.9.43.70) 2019 оны 01 сарын 31

ард түмэн мартаагүй шүү. Жүжигчин хүрлээ аварга түвшинбаяр хоёрын ѳр тэглэх тухай сонгуулийн рэклам ѳдѳр шѳнѳгүй твээр гарё байсныг хэнч мартаагүй мартахгүй ѳршѳѳхгүй шүү зи дуракаа

0  |  0
irgen(202.21.117.178) 2019 оны 01 сарын 31

Erenhiilegcniin songuuliin uer eeree hellsen Tegeed bankand been ocnir bolj humuus zeel avtsgaasan Ter ued helj baisan bicnleg ni baigaa baih Bugd l medej baigaa daa

0  |  0
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 31

Ерөнхийлөгчид АН нь даалгавар өгч, өөрөө тэтгэврийн зээлийг тэглэнэ ээ?! Гэсэншдээ?! Одоо бүх эрх мэдэл бүгд л гарт нь байнашдээ?! Одоо тэглэж яагаад болохгүй гэж?!...

2  |  0
Зочин(64.119.20.84) 2019 оны 01 сарын 31

Баасанхүү сонгогчиддоо тоогдохоо болиод ирэхээрээ их цор цор гэдэг болжээ

1  |  1
Irgen(103.212.116.140) 2019 оны 02 сарын 01

Яг үнэн тэтгэврийн хүүг тэглэх тал дээр анхаарч өгөөч.Ахмадууд бид хийсэн улсад тушаасан татвараа эргүүлэн авч байгаа юм.Тэгтэл нэгэнт банканд цаанаас нь орж ирж буй мөнгийг өндөр хүүтэйгээр хүүлж хохироодогоо боливол их баярланаа.

1  |  1
Darga naraa(103.14.38.145) 2019 оны 01 сарын 31

Tetgevriin zeeliig tegleh bish tetgevriin huug tegleed uguuch, please. minii aav eej 2 nasaaraa ulsad ajilchihaad tetgevriin heden tsaasaaraa tsagaan saraa hiih gej uridchilan avtal buun huu geed nileen heden tugrugiig ni suutgaad avsan bainaa. ene chin ariun yavdal uu???

1  |  0
Top