Шинэ, шударга СПИКЕР-тэй болъё

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

УИХ-ын дараагийн даргын асуудлыг хэлэлцэхээр яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдах тов гараад байна. Удирдах зөвлөлөөс спикерийн нэрийг тодруулсан тохиолдолд УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, улмаар цагаан сараас өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар батламжлах сураг дуулдаж байгаа юм.


МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өмнө өнөөдөр өглөө /2019.01.31/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад нэр дэвших сонирхолтой хүмүүсийг өрөөндөө дуудаж уулзсан мэдээлэл байна. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд оролцсон гэнэ. Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болох сонирхлоо илэрхийлсэн ч уг уулзалтад оролцоогүй бололтой. Мөн экс дарга М.Энхболдын талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа аж.


Уулзалтаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар УИХ-ын даргын сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар спикер болох хүсэлтээ илэрхийлсэн гэх.


Төрийн ордонд өрнөж буй мэдээллийг “шүүрдэхэд” Ц.Нямдоржийг хоорондоо таарамж муутай байгаа одоогийн парламентыг зангидаад явчих зангарагтай, хамгийн гол нь туршлагатай гэж үзэж байгаа юм байна. Ж.Энхбаярыг ч мөн түүнээс дутахгүй туршлагатай, зангараг заах чадалтай улстөрч гэж үзэх гишүүд бий бололтой.


Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна гэж үзэх гишүүд байна. Олон нийтийн дунд ч улс төрийн шинэчлэлийг хүчтэй өрнүүлэхийн тулд шинэ хүнийг спикерээр сонгох нь зүйтэй гэх яриа хүчтэй өрнөж байгаа. Ард түмэн ямар нэгэн барьцаагүйгээр шударга ёсны талд зогсч чадах хүнийг шаардаж байгаа нь лавтай. Тиймээс улс төрд шинэ, залуу, хүчтэй лидерээр нэрлэгдээд буй Т.Аюурсайханыг дэмжигчид Удирдах зөвлөл болон УИХ-ын гишүүдийн дунд олон байгаа сурагтай.


УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргын суудлын төлөө өрсөлдөж байсан бол М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан нэгэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаас улс төрийн замналаа эхлүүлсэн Т.Аюурсайхан МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Бага хурлын гишүүн хүртэл дэвшиж, 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон гэх намтартай. Магадгүй Т.Аюурсайхан шиг тэмцэгч гишүүнийг спикерээр сонгосон тохиолдолд УИХ-ын даргын алх “шударга ёс”-ны алх болж, Монгол Улсын парламент сайн нэрийг олж болох юм. Залуу хүн өмнөх спикерүүдээс эрч хүчтэй ажиллах ч талтай. Энэ утгаараа Т.Аюурсайханыг дэмжих магадлал тун өндөр байгаа бололтой. Тэгээд ч Австралийн Ерөнхий сайд 29 настай, Францын Ерөнхийлөгч 40 настай байхад Монголын парламентын дарга нь 40 настай залуу байж яагаад болохгүй гэж.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Могой(202.126.89.133) 2019 оны 01 сарын 31

Цаана чинь Зандандаам болохоор болчихлоо. Могой харцат А одоохондоо болоогүй.

0  |  0
Монгол иргэн(66.181.160.18) 2019 оны 01 сарын 31

Аюурсайхаэ гэж цавганч зантаас БАТЭРДЭНЭ аварга л байнадаа нэр нь байхгүй юм хүк үгэндээ орохгүй гэж бодоод

1  |  0
zochin(122.201.21.221) 2019 оны 01 сарын 31

J.Enhbayar ichdeggui tyychii ve.JDU gees mungu hylgailsan biz de

0  |  1
Иргэн(64.119.26.114) 2019 оны 02 сарын 01

Ж.Энхбаяр арай илүү өргөн хүрээтэй сэтгэх чадвартай Аюурзана попордоод 3 өндөрлөг зэрэг попордоол улс орныг элгээр нь хэвтүүлнэ

1  |  0
иргэн,(202.179.27.74) 2019 оны 01 сарын 31

ЖЭнхбаяр ЖДҮ чинь бүүр хэрэггүй Жирийн Иргэдийнхээ Санлуу Савараа дүрчихээд бас УИХ-ын дарга болох яасан Ичдэггүй Цайчихсан Этгээд вэ одоо энэ Хууччуул хэрэггүй ээ цагийн сайханд юм хийж чадаагүй Этгээдүүдээр хэрэггүй одоо шинэ Залуу Шударга хүнээр тавих хэрэгтэй

1  |  0
1(103.206.195.166) 2019 оны 01 сарын 31

Т.Аюурсайхан болно оо. Нямдорж бол шал худлаа хүн, харин ж.Энхбаяр бол ЖДҮ-гээр эрүүгийн гэм хэрэгтэн гэж үзэхээр болсон доо.

0  |  1
ЗОЧИН(150.129.142.158) 2019 оны 02 сарын 01

АЮУРСАЙХАН ИРЖ ЯВАА ЦАГИЙН БИЛЭГ ТЭМДЭГ ШҮҮ. ТЭР ЧАДНА. ЭСЭРГҮҮЦЭХ ХҮН ОЛОН БАЙХ БОЛОВ УУ?

1  |  3
Аг(203.91.115.39) 2019 оны 02 сарын 01

Аюурсайхан чаднаа

2  |  3
Амар(202.179.27.176) 2019 оны 02 сарын 01

Аюурсайханыг дэмжиж байна.

4  |  3
Зочин(66.181.166.10) 2019 оны 02 сарын 01

demjij bnaa

2  |  3
Top